Төвийн бүсийн их насанд Б.Дорждэрэмийн ягаан түрүүллээ

Сэтгүүлч
7-р сарын 27 -нд

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд болж буй "Боржигон-2019" төвийн бүсийн хурдан морины уралдааны их нас барианд орлоо. Уясан уяач, унасан хүүхдийнхээ авхаалж самбааг сорьдог их насны морьдын уралдаанд  157 хүлэг тоосоо өргөснөөс:

1.Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Буяндэлгэрийн Дорждэрэмийн ягаан. Уралдаанч Дорждэрэмийн Цацралттөр.

2.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн бор. Уралдаанч Батсайханы Дагвадорж.

3.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигийн Чинзоригийн бор халзан Уралдаанч Одончимэгийн Баяржавхлан.

4.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Дашзэгвийн Баттулгын хул. Уралдаанч Ганын Очиргарьд.

5.Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Логширын Жамбаасүрэнгийн бор.Төрболдын Батбаяр.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна