Хөвсгөлд Д.Ганбаатарын зээрд морь түрүүллээ

Сэтгүүлч
7-р сарын 28 -нд

"Хотгойдын хурд-4" хангайн бүсийн уралдааны гурав дахь өдөр их насны морьдын уралдаанаар эхэллээ. Ингээд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулъя.

Их нас-160 аад:

1.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд.

2.Ховд аймгийн Мөст сумын уугуул Цэвээн-Очирын Чингисийн буурал. Уралдаанч Бодхүү.

3.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд. Уралдаанч Базаррагчаагийн Мөнх-Оргил

4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнбатын Чимэдбавуугийн хул.Уралдаанч Пүрэвбатын Эрдэнэбат

5.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Дондовын Бадрахын хээр. Уралдаанч Гантулгын Тэлмэн.

Хурдан дааганы уралдаанаар "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн уралдаан өндөрлөнө.

А.Мягмарсүрэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна