“Зүүн бүсийн хурд-2019” уралдааны нэгдсэн цуваа

Сэтгүүлч
7-р сарын 29 -нд

Дорнодын тал нутагт болж буй ээлжит зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Хурдны голомт нутгийн уяачид хурд шандасаа сорьж, аз хийморио тольддог зүүн бүсийн уралдаан 7-р сарын 27, 28-ны өдрүүдэд Баянтүмэн сумнаа болсон юм. Ингээд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.

Азарга:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн  цавьдар

2. Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын харьяат МУ-ын Манлай уяач  Г.Содномын хүрэн халзан

3.Дорнод аймгийн Булган сумын харьяат Э.Бат-Эрдэнийн хүрэн 4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат А.Анхбаатарын бор 5. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул Д.Лхамсүрэнгийн буурал

Их нас:

1.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн хээр

2.Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул Гомбожавын Ганпүрэвийн хүрэн халзан

3.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн саарал

4.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жалбасүрэнгийн Бат-Эрдэнийн хонгор

5.Дорнод аймгийн Булган сумын харьяат Б.Очирсүрэнгийн халтар


Соёолон:

1. Дорнод аймгийн Булган сумын харьяат, аймгийн Алдарт уяач  С.Итгэлийн бор 2. Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын саарал 3. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Д.Ганбаатарын бор 4. Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат, УИХ-ын гишүүн  Х.Болорчулууны сарт хүрэн 5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Г.Ганчулууны сартай зээрд

Хязаалан:

1.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ц.Алтандуулгын зээрд

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Батзоригийн хээр

3.Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хүрэн халзан

4.Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Б.Бат-Эрдэнийн хүрэн

5.Ховд аймгийн Мянгад сумын уугуул Д.Баатарсайханы бор халзан


Шүдлэн:

1.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Бүтэдийн Батсайханы хар

2.Ховд аймгийн Буянт сумын уугуул Элбэгсайханы хээр

3.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Энхболдын халиун

4.Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Х.Болорчулууны хонгор

5.Дорнод аймгийн Матад сумын уугуул П.Гэрэлбаатарын хүрэн халзан

Даага:

1.Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүхбаатарын Батмөнхийн хээр.

2.Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Бэхбатын Бэххуягийн халтар

3.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр

4.Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Л.Батжавын буурал

5.Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Б.Намнандоржийн хээр

Эрлийз дээд нас:

1.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түргэнтөрийн Ганболдын бор.

2.Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Ганхуягийн Будхангайн хүрэн халзан

3.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Н.Баасанжавын бор

4.Увс аймгийн Түргэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сайнбаярын Анхбаярын саарал

5.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн бор

Эрлийз дунд:

1.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Т.Батзоригийн хар.

2.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Хүрэлтулгын хүрэн

3.Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул  Ч.Хаш-Эрдэнийн халтар

4.Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Отгонбаатарын хар

5. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Ж.Болдын бор халзан


Эрлийз бага:

1.Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын цагаан

2.Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Жаргалтулгын Эрдэнэбатын зээрд

3.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр

4.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ж.Батбилэгийн сарт хээр

5.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Н.Баярсайханы хүрэн

Б.Энхмаа

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.