Аймгийн Алдарт уяач Н.Баттөмөр:19 жилийн дараа төрийн наадмын айргийн буухиаг залгууллаа
Сэтгүүлч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямын Баттөмөр АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаас гурван айраг, Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн одтой сайхан наадаж МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолны болзлыг хангасан билээ. Бид түүнтэй Хүйн долоон худагт уяан дээр нь уулзаж баярын сэтгэгдлийг нь хуваалцснаа хүргэж байна.
-Хонгор нутгийнхан хийморьтой байлаа. Бууцагааныхан буулгаж өглөө. Баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол төрийнхөө наадмаас гурван айраг авна гэдэг сайхан хувь тохиол байдаг юм байна. Анх удаа унаган адуугаа төрийнхөө наадмын эхний өдөр айрагдууллаа. Удаах өдөр нь хонгор азарга, хар морь хоёр маань айрагдан баяр дээр баяр нэмж, баясгалаа. Үүнээс илүү аз жаргал гэж уяач хүнд юу байхав.
-Төв цэнгэлдэхэд ороод морьдоо цоллуулж байх агшинд хамгийн үнэ цэнэтэй бүхнээ дурсдаг хэмээдэг.
-Үнэхээр тэгдэг юм билээ. Ижий аав, нутаг ус, гэр бүл, найз нөхөд гээд ач санах ёстой бүхнээ дурссан. Төв цэнгэлдэх хүрээлэндээ орж, түмэн олныхоо өмнө уугуул нутаг ус, өсгөж өндийлгөсөн аав ээжийнхээ нэрийг дуудуулах шиг аз жаргал үгүй юм билээ. Энэ ганц манайхны баяр бус Монголын моринд дуртай уяачид, моринд хайртай бүх ард түмний минь баяр байсан болов уу. Миний нэгэн адил тэр сайхан мэдрэмжийг хүртсэн боловуу гэж бодож байна.
-2006 онд Бууцагаан сумын уяч Искрагийн Золбоот баруун бүсийн уралдаанаас гурван түрүү, нэг айраг хүртэн шуугиулж байлаа. 13 жилийн дараа төрийн наадмаас Бууцагаан сумын хүү гурван айраг хүртэн аз хиймориор халгилаа.
-Бууцагаан сумаас маань Б.Цэдэв, И.Золбоот нарын улсын Алдарт уяачид төрөн гарсан. Б.Цэдэв ах маань 2000 онд АХ-ын 79 жилийн ойгоор хар алаг морио аман хүзүүнд хурдлуулж, Бууцагаан сумын анхны төрийн наадмын айргийг авчирч байсан бол 19 жилийн дараа бид тэрхүү буухиаг залгуулан гурван айраг хүртлээ.
-Морин уралдаан эхэлсэн анхны өдөр унаган адуугаа айрагдуулсан. Унаган адуугаа айрагдуулах уяачийн хамгийн том бахархал гэдэг. Тийм мэдрэмж төрөв үү?

-Тэгэлгүй яахав. Миний морьдыг багын найз Галсангийн Болдбаатар маань уядаг. Мориныхон “Бор” гэдгээр нь андахгүй дээ. Бид адуугаа чанаржуулах сайжруулах тал дээр нэлээд анхаарсан. Хүрэн үрээ маань тийнхүү угшил хөөж авсан азарга, гүүний төл. Манай адуунд тэнцсэн унага. Даагандаа Сэргэлэн сумын баяр наадамд түрүүлж, шүдлэндээ улсад 16-аар орсон. Та бүхэн санаж байгаа бол Цагаан хөтөл гуравт явж байсан шүү дээ. Тэгээд давхар уяагаар Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд уралдаж, өнгөнд явж байгаад үзүүр дээр жаахан унжаад 10 гаргаж давхисан. Тэгээд өнөө жил дан уяагаар улсынхаа наадамд айрагдлаа.
-Хангайн бүсийн уралдаанд тун чиг одтой наадсан.
-Булган аймгийн 80 жилийн ой хангайн бүсийн уралдаанд хар морио түрүүлгэж, хонгор азаргаа аман хүзүүдүүлэн сайхан наадаж, Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд нэг үрээ дөрвөөр давхиулсан.
-Тэгвэл төрийн зарлигт наадмаас нэг түрүү, таван айраг хүртчихээд байгаа юм байна шүү дээ.
-Тийм байхаа. Өнгөрсөн жилээс эхлээд улс, бүсийн чанартай уралдаануудад морьд маань сайхан давхиж байгаа.
-Морь уяхад амжилт үзүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь удам дамжсан, багаасаа энэ соёлд суралцсан байдаг. Таны хувьд...?
-Миний хүүхэд нас хөдөө эмээ өвөөгийндөө өнгөрсөн.Малын захад морь унаж өссөн гэх үү дээ.Сумын наадамд алаг морио долоод давхиулж байлаа.
-Хонгор нутгийн хийморилог уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсье. Мөн хонгор нутгийнхаа нийт уяачдад Ламын Гэгээнийнхээ ойд одтой сайхан наадахыг ерөөе.
-Ерөөл бат оршиг.
А.Тэлмэн
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

66.181.161.52
Тэр мөч мөн ч сайхан байсан шүү амжилт хүсье. Морины босоо цагаан хийморь ивээгээ
Reply202.126.89.186
Алдарт уяач Баттөмөрийн маань Хурдан сайхан хүлгүүдийнх нь босоо цагаан хийморь хүн зон олныг минь ивээх болтугай
Reply66.181.189.157
Airgiin khur buulgasan Buutsagaanchuudad bayar hurgie
Reply66.181.161.119
nutgiin 2 duudee bayar hurgeye.Setgel ogshooj .bayariin nulimstai saihan bailaa
Reply203.91.115.42
Баяр хүргэе Аймаг Сум Аав Ээж нутаг орноо дуудуулах ямар сайхан бнаа
Reply