Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдааны нэгдсэн цуваа

Сэтгүүлч
7-р сарын 30 -нд

Эрдэнэ мэргэн Бандида Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704) нь XI жарны шарагчин туулай жил буюу 1639 оны хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Халхын Хангай ханы өргөн цэцэрлэгт Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн болон мэндэлжээ. Чингисийн гуч дахь үеийн хөндлөн Цүхүр ноёны хөвүүн Лувсанданзанжанцан 1643 онд Түвдийн Банчин Эрдэнийн бошгоор Дашлхүмбэ хийдийн хамба асан Лэгцэглхүндэвийн хувилгаан хэмээн тодорч, долоон настай хүү 1645 онд Гачин цорж Лувсаняринпилээс тойн хувраг болж Лувсанданзанжанцан хэмээх сахилын нэр хүртсэн аж. “Ламын гэгээний анхдугаар” дүр Тойн Лувсанданзанжанцан нь дорно дахины их, бага таван ухааны номд тэгш боловсорсон эрдэмтэн бандида нарын зэрэгт хүрсэн байдаг. 

Баянхонгорчууд 1999 оноос эхлэн Ламын Гэгээнийхээ мэлмий гийсний тэгш ойд зориулан даншиг наадам зохион байгуулах болсон бөгөөд өнөө жил дөрөв дэх удаагийнх нь тохиож буй юм. Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан 7-р сарын 26, 27, 28-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Дуурсахын хөндийд болсон бөгөөд улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан буянгууд шандас шалгажээ. Ингээд түрүүлж, айрагдсан морьдын цувааг танилцуулъя. 

Азарга-118:

1.Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Цэвэгмидийн хүрэн

2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хонгор

3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул МУ-ын Алдарт уяач  Чинбатын Махбалын халтар

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бор

5. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Батбаярын Цэрэнбатаагийн цагаан  

Их нас-240-өөд:

1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хар.

2.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чойдогсүрэнгийн Бямбасүрэнгийн хул

3.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбалын цавьдар халзан

4.Архангай аймгийн Хотонт сумын уугуул Догсомын хул

5.Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул Жигжиддоржийн Баттөмөрийн хар  

Соёолон- 92:

1.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоотын   зээрд

2.Хэнтий аймгийн Галшар  сумын уугуул Аюурын Амарбатын хээр халзан

3.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул СэрээтэрийнБаярсайханы бор халиун

4.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Манай уяач Гончигжавын Мөнхсайханы бор

5.Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат Нямаагийн Батболдын хонгор

Хязаалан- 122:

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Т.Ууганбаярын цавьдар халзан

2.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  уугуул  Алтангэрэлийн Жавзанчойжоогийн зээрд

3.Архангай аймгийн Өгийнуур сумын Ганхуягийн Чимэд-Очирын хээр

4.Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Энхтөрийн хээр

5.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач И.Золбоотын зээрд халзан

Шүдлэн:

1.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэндийн Энхтайваны зээрд халзан

2.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын хүрэн

3.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Баасанцэрэнгийн Энхзоригийн бор

4.Баянхонгор аймгийн  Хүрээмарал сумын харьяат аймгийн Алдарт уяач Чулуунхүүгийн Баянмөнхийн бор

5.Баянхонгор аймгийн Бууцаган сумын уугуул Магвансүрэнгийн Болдын Ембүү хонгор

Даага:

1.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Баярсайханы хүрэн

2.Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Бямбажавын Пүрэвжаргалын бор халзан

3.Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Цэрэнгийн Цэвэгсүрэнгийн хээр

4.Увс аймгийн Улаангомын сумын уугуул Энхболдын Зоригийн хул 5.Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Аюурын Амарбатын хээр  

Эрлийз дээд-24 

1.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Мандахын Мөнхбатын бор

2.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат  аймгийн Алдарт уяач Жамбалын Мөнхтөрийн хонгор халзан

3.Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын зээрд халзан

4.Төв аймгийн Зуунмод сумын харьяат  Самбуугийн Батдоржийн хээр халзан

5.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан

Эрлийз дунд-32:

1.Улаанбаатар хотын Баянгол дүүргийн  харьяат Лхамсүрэнгийн Мөнхсайханы хээр

2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул УИХ-ын гишүүн Янгугийн Содбаатарын хар

3.Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Гэндэнжавын Батсайханы хар

4.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Жанчивдоржийн Батбаатарын бор

5.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн

Эрлийз бага-

1.Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбалын Мөнхтөрийн хээр

2.Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Золбоогийн халтар

3.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул М.Баярмагнайн хээр халзан

4.Төв аймгийн Цээл сумын уугуул Цагаанбаатарын хонгор

5.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хүрэн халзан

Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна