“Говь шанхын хурд-6” говийн бүсийн уралдааны нэгдсэн цуваа

Сэтгүүлч
7-р сарын 31 -нд

  Говь нутгийг адууны чанар чансааг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэх, уяачдынх нь эрдэм ухааныг тэлэх зорилгоор тэртээ 1999 онд анх зохиогдож  байсан “Говь шанхын хурд” уралдаан 20 нас хүрч байна. 20 жилийн түүхтэй говийн бүсийн зургаа дахь удаагийн уралдаан 7-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд болж, 16 аймгийн уяачид хурдан хурц хүлгүүдээ уралдуулжээ. Говь нутгийн тэр дундаа Дундговьчуудын аз өм гийсэн говийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.  

Азарга-71:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын хонгор

2.Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат аймгийн Алдарт уяач  Төмөрпүрэвийн Ганзоригийн Дуулга алаг

3.Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн Алдарт уяач Жаргалсайханы Эрдэнэтөгсийн Баавар хүрэн

4.Дундговь аймгийн Хулд сумын харьяат,  аймгийн Алдарт уяач Нэргүйн Батжаргалын хул

5.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Дагвын Цогтбаярын хүрэн

Их нас-145:

1.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, МУ-ын Манлай уяач Баярсайханы Лхагва-Очирын Дайчин халзан.

2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач  Дашдэмбэрэлийн Бат-Эрдэний алаг

3.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Шагдаржавын хүрэн

4.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат МУ-ын Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор халзан

5.Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Ойдовын Батжаргалын хул

Соёолон-81:

1.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат аймгийн Алдарт уяач Данзандоржийн Түвшинбаатарын  цоохор

2.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Буддоржийн Баярмөнхийн саарал

3.Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат Цэнгэлжаргалын Будгэрэлийн хүрэн

4.Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат сумын Алдарт уяач Цэдэнноровын Сайхандэлгэрийн зээрд.

5.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн алаг

Хязаалан-102:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргалын зээрд

2.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат  Сарийсүрэнгийн Гантөмөрийн хул

3.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн хонгор

4.Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянбатын хээр

5.Архангай аймгийн Чулуут сумын уугуул аймгийн Цэдэнсодномын Энхболдын хээр

Шүдлэн-91

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн зээрд халзан

2.Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат аймгийн Алдарт уяач Хургаагийн Нэхийтийн хээр

3.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Адъяагийн Мөнхбаярын хүрэн халзан

4.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Төмөртогоогийн Батмөнхийн ягаан халзан

5.Өмнөговь аймгийн Баян-Овоо  сумын харьяат,аймгийн Алдарт уяач Данзандоржийн Түвшинбаатарын хээр.

Даага-82

1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Ууганбаярын хүрэн халзан

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Төмөртогоогийн Батмөнхийн хээр

3. Өмнөговь аймгийн Бая-Овоо  сумын харьяат Цогнэмэхийн хээр

4. Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Эрдэнэ-Очирын сартай хээр

5. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргалын буурал

Эрлийз дээд-41:

1.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Батболдын Сүлд хул 2.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, "Сэцэн ханы хурд" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Т.Батжаргалын хул  

3.Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Батсайханы хул

4.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хээр

5.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жаргалсайхан Эрдэнэтөгсийн Хуур  халзан

Эрлийз дунд-31:

1.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул УИХ-ын гишүүн  Жадамбын Бат-Эрдэнийн бор

2.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул Болдбаатарын зээрд

3.Төв аймгийн Бүрэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Дашнямын Энхмэндийн хар

4.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул УИХ-ын гишүүн Аюурсайханы хээр

5.Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жаргалсайхан Эрдэнэтөгсийн зээрд

Эрлийз бага- 30:

1.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат  аймгийн Алдарт уяач Бүтэдийн Батсайханы халтар

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Батмөнхийн Шагдаржавын зээрд

3.Дундговь аймгийн Хулд сумын харьяат Нямдоржийн зээрд

4.Дундговь аймгийн Хулд сумын харьяат  Эрдэнэтогтохын хул

5.Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын халтар

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна