Уралдаанч Э.Итгэлт: Цалингаа ээждээ өгч баярлуулах гоё

Сэтгүүлч
8-р сарын 23 -нд

Наадам 2019

Азарганы уралдаан:

200 гаруй азарга эргэхээр гарааныхаа төхөөрөмжид ирсэн байна. Манлайлагчид азаргануудаа тор руугаа шахна. Голын манлайлагч гараа тэнгэр өөдөө өргөснөөр өнөөдрийн азарга эргэнэ. Хоржийлоо...Азарга эргэлээ.

Ийнхүү Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд /2019.07.11/ уралдаанч Энхтуулын Итгэлт хүүгийн унасан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбатын мөлүү хул азарга айргийн дөрвөөр хурдалсан юм.

Ингээд аз од гийсэн уралдаанчтай Хүйн долоон худгийн цэнхэр хашаанаа цөөхөн хором ярилцсанаа хуваалцаж байна. 

- Дүүдээ баяр хүргэе. Улсынхаа наадамд өмнө нь оролцож байв уу?

- Долоо дахь жилдээ морь унаж байна. Улсын наадамд хоёр дахь жилдээ хурдан морь уналаа. 

- Энэ удаад хэдэн нас унаж, ямар амжилт гаргав?

- Өчигдөр уг нь унах байсан ч хасагдсан. Наадам эхлээд мордсон нь энэ байлаа.

- Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

- Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59-р сургуулийн 7А ангид сурдаг.

- Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?  

- Улсын наадамд уясан морьдоо түрүүлгэж айрагдуулдаг уяач ах нар шигээ морь уяна даа.

- Ах дүү нараас нь морь унадаг уу?

- Ах Энхтөр маань морь унана.

- Тийм үү. Та хоёроос хэн нь амжилтаараа илүүрхэж байна даа?

- Одоогоор би юм уу. Гэхдээ ах маань дажгүй наадчихна аа (инээв)

- Удахгүй цалингаа авна шүү дээ. Нууц биш бол юунд зарцуулах вэ?

- Цалингаа ээждээ өгнө. Ээжийгээ баярлуулах гоё байдаг юм.

- Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.  

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна