Уралдаанч Т.Төрболд: Зургаа дахь жилдээ хурдан морь унаж байна

Сэтгүүлч
8-р сарын 26 -нд

Наадмын өглөө. Хүйн долоон худагт өглөөний нар жаргалтайгаар мандаж, сэтгэл догдлон дутуу нойртой хоносон ч түүртэх завгүй хүмүүс их багагүй холхилдоно. Цагаан хоолойгоор уяачдад хандан азаргаа яаралтай бүртгүүлэхийг сануулна. Үүнээс нэг их удалгүй уралдаан эхлэх бөгөөд догдолсон уралдаанчдаас аз од нь гийсэн тав нь л цолоо дуудуулахаар Төв цэнгэлдэхийг зорьдог юм.

Уралдааны зам:  

...Зэрвэс зэрвэсхэн эргэж хараад

Зэрэгцээ морьдоос сугарч гараад

Хаагуур давхих хурдыг таньсан

Хашир уяачийн захиас хадаастай

Барааны газраас сугарч тасарсан

Багаасаа уралдсан хүүхэд морь хоёр оо...

Ийнхүү Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд /2019.07.11/ уралдаанч Төмөрчөдөрийн Төрболдын унасан хар азарга айргийн таваар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг баярлууллаа.

Уралдаанч хүүгийн хувьд 14 настай бөгөөд зургаа дахь жилдээ хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан яваа золбоолог нэгэн. Өнгөрсөн удаад АХ-ын 96 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн буурал зүсмийн их морийг унаж гуравлуулсан амжилтыг үзүүлсэн юм.

Тэрээр СХД-ийн 21-р хороо 361 гарам дахь 121 дүгээр бүрэн дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг аж.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна