Ц.Нүүдэлийн хонгор

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 28 -нд

Алс баруун хязгаар Увс аймгийн Малчин сумаас анх удаа төрийн наадамд морь айрагдуулан шуугиулсан нь 2016 он. АХ-ын 95 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд тус нутгийн унаган хүү нийслэлийн Алдарт уяач Цагдаагийн Нүүдэлийн  унаган хонгор үрээ 281 хүлгээс аман хүзүүнд хурдлан эзэн уяачийнхаа Алдарт цолыг мялаасан билээ. Тэгвэл өнөө жил хурдан хонгор төрийнхөө наадамд наймд хурдаллаа.

Удам, угшил:

Эцэг: Нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэлийн хүрэн халзан азарга. Аймгийн чанартай хаврын уралдаануудад хэд хэд айрагдсан.

Эх: Дорнод аймгийн Гурванзагал сумын харьяат Бат-Очирын унаган хонгор гүү.

Амжилтын товчоон:

2015 онд даага:

- 361 гарамд болсон хаврын нээлтийн уралдаанд түрүү

- Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Гуна хайрханы тахилга уралдааны түрүү

- Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Баян-Өндөр хайрханы тахилга уралдааны түрүү

- Хүйн долоон худагт болсон суварганы уралдаанд түрүү

- Увс аймгийн Малчин сумын 90 жилийн ойд аман хүзүү

2016 онд шүдлэн:

- Төв аймгийн Цээл суманд болсон хаврын бүсийн уралдаанд түрүү

- АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

- Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд долоо

2017 онд хязаалан:

- “Сэлэнгэ хурд-2017” хойд бүсийн уралдаанд айргийн тав

2018 онд соёолон:

- Өнжсөн

2019 онд хавчиг:

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм

Б.Хастөр

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.