Д.ГАНБААТАРЫН МЭНГЭТ ХҮРЭН

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 13 -нд

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд айргийн таваар хурдалж, давхар уяагаар төвийн бүсэд айрагдсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын Мэнгэт хүрэн өнөө жил хараахан айрагт багталгүй зургаад хурдаллаа. Хязаалан наснаасаа эхлэн төрийн зарлигт наадмуудад тоосоо өргөж буй Мэнгэт хүрний удам, угшил амжилтыг дахин нэг сануулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Д.Цэрэнжигмэд Тод манлайн Асгат саарал азарга Эх: Д.Ганбаатар Тод манлайн Сарт азарганы дүү, тойруулга угшилтай зээрд гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд хязаалан:

- АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 20 гаргаж давхисан

- Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү

2017 онд соёолон:

- АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд аман хүзүү

- Арвайхээрийн 290 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд түрүү

2018 онд хавчиг:

- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн тав

- Эрдэнэтийн 40 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

2019 онд долоотой:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

-“Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүү

Б.Хастөр

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.240.241.110

    тойруулга адуу 1950д оноос хойш 60жилд бүрэн монголжоод дууссан давхих адуу гарахгүй болсон 90д онд орж ирсэн англи арабын төлүүдээс гарсан адуугаа тойруулга ярихаасаа ич

    Reply