Д.Мөнхбатын Жанчив зээрд

Сэтгүүлч
10-р сарын 02 -нд

“Агт-Эрдэнэ” гал уяаныхан АХ-ын 98 жилийн Монгол түмний их баяр цэнгэл наадмаас хоёр аман хүзүү хүртэж одтой сайхан наадав. Төрийн наадмын хурдан морины уралдаан эхэлсэн 7-р сарын 10-ны өдөр тус галын гишүүн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул  Дамдингийн Мөнхбатын зээрд хязаалан аман хүзүүнд хурдалж, уясан уяач, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүлсэн юм. Эзэн уяачдаа төрийн наадмын анхны айргийг авчирсан Жанчив зээрд дааган цагаас хурдалсан буян бөгөөд удам, угшлын тухайд:

Удам, угшил:

Эцэг: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Өлзийхуягийн хүрэн азарга

Эх: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Өлзийхуягийн хээр гүү

Амжилтын товчоон:


2017 онд даага:

Төв аймгийн Эрдэнэ сумын баяр наадамд түрүү

Эрдэнэ сумын “Гурван хүрэн” МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүү

Эрдэнэ суманд болсон овооны тахилга наадамд түрүү

2018 онд шүдлэн:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын баяр наадамд аман хүзүү

Гачуурт тосгоны баяр наадамд аман хүзүү

2019 онд хязаалан:


АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр


 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна