Г.ЦОГБАДРАХЫН ЗУРВАС ЦАВЬДАР

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 04 -нд

Дундговь аймгийн харьяат, баяр наадмын хурдан морины салбар хороон нарийн бичгийн дарга Ц.Галбадрахын хүү Г.Цогбадрахын цавьдар үрээ төрийн наадмын анхны өдөр дөрөвт хурдлан эзэн уяачдаа анхны айргийг авчирсан. Морь уях төрийн хэрэгт удам дамжин шамдаж буй эзэн уяачийнхаа магнайг тэнийлгэн хурдалсан Зурвас цавьдрыг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Г.Пунцагбалжир агсны Бага хар азарганы төл цавьдар азарга 

Эх: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн унаган хонгор халзан гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

Цавьдар үрээний уяа сойлгыг Манлай уяач С.Ганбаатар тааруулдаг.

2018 онд шүдлэн:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд найм

2019 онд хязаалан:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна