Б.Нямжавын ХЭЭР

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 07 -нд

Алдарт Шийтэрийн зээрдийн нутгаас төрийн наадмын хоёр түрүү, гурван айргийг хүртэв. Аз нь гийж, өм нь нээгдсэн энэ хийморилог эрхэм бол “Хүй мандал” галын уяач Баасансүрэнгийн Нямжав юм. Төрийн наадамд их насны морь угсраагаар нь давхиулж байсан өвөөгийнхөө залгамж халаа болсон тэрээр улсын наадам болон шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас гурван түрүү, дөрвөн айраг хүртжээ.

УДАМ, УГШИЛ:

Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Амармөнхийн Ууганбаярын унаган адуу.

Эцэг: Дорнод угшилтай хээр азарга

Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд шүдлэн:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

2019 онд хязаалан: 

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна