С.ГАНТӨМӨРИЙН ХОНГОР

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 09 -нд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сарийсүрэнгийн Гантөмөрийн дааган цагаас орон нутгийн чанартай уралдаануудад түрүүлж, айрагдан, өнгөрсөн жил шүдлэндээ төрийнхөө наадамд айргийн гуравт хурдалсан хонгор үрээ АХ-ын 98 жил, төр түмний их баяр цэнгэл наадамд  аравт хурдаллаа.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Ёл хонгор гэж нутагтаа цуутай азарга

Эх: Сүхбаатар аймгийн Уулбаяны Баячуул хүрэн адууны удмын хээр гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:

-Хэнтий аймгийн Батноров сумын уяачдын холбооны наадамд түрүү

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын овооны тахилгад түрүү

-Хэнтий аймгийн Бор-Өндөрийн овоо тахилгад түрүү

2018 онд шүдлэн:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн гурав

-Сүхбаатар аймагт болсон Зүүн бүсийн уралдаанд 30 гаргаж давхисан

2019 онд хязаалан:

-АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд арав

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна