Залуу уяач Г.Ганбаяр: Аавынхаа зүсэлж өгсөн адуугаар төрийн наадмын түрүү хүртлээ
АХ-ын 98 жилийн ойд шүдлэн түрүүлгэсэн залуу уяач Г.Ганбаярын баярын сэтгэгдлийг хүргэе.
-Удам дамжсан уяачдын уухай түрлэг нэмж төрийн наадамдаа шүдлэн түрүүлгэсэн танд баяр хүгэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-За баярлалаа. Аав ээж хоёр маань олон жил морины төлөө зүтгэж байгаа улс. Аав маань улс, бүсийн чанартай уралдаанаас 10 гаруй айраг, түрүү хүртээд байгаа. Миний бага нас ижий аавыгаа даган адууны захад өнгөрсөн. Өнөөдөр аавынхаа зүсэлж өгсөн адуугаар төрийн наадмаас түрүү хүртлээ. Маш их баяртай байна.
-Ганбаярын нэртэй хүлгүүд хэдий үеэс уралдаж байгаа юм бэ?
-Анх удаа өөрийнхөө нэр дээр морь бүртгүүлж уралдуулаад түрүү хүртлээ.
-Хүүхэд нас маань адууны захад өнгөрсөн гэсэн. Хурдан морь унадаг байв уу?
-Унасаан. Хүний морь унадаг байсан. Одоо эргээд бодоход нэг их сайн ч уралдаанч байгаагүй байх. Наадмаар хүн сайн морио чадвартай хүүхдээр л унуулахыг бодно шүү дээ. Яг наадам болсон нөгөө хүн маань надаар морио унуулахаа больчихлоо. Гэтэл яг тэр өвөл манай аавын найз шарга морио зарахаар болж, аав түүнийг нь авч, 2002 онд аав бид хоёр сонгуулийн уралдаанд анх уралдаж байлаа.
-Ганзориг Алдарт хүүгийнхээ морь унах хүслийг дэмжиж уяач болжээ дээ.
-Тухайн үед аав, ээж хоёр маань хувийн бизнес эрхэлдэг. Зав чөлөө муутай байсан хэдий ч аав маань бага хүүгийнхээ хүслийг дагаж морь авч өгсөн. Намайг морь унадаг байхад одоотой адил наадмуудыг зурагтаар шууд дамжуулдаггүй, уралдаанч хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсдөггүй, цэргүүдэд хөөгдөж очоод л эргэдэг байсан. Уяачид ч ингэж гэр бараа барьдаггүй. Майхан бариад л явдаг байсан.
-Төрийн наадмын түрүү хүртсэн хүүдээ аав нь хэрхэн баяр хүргэсэн бэ?
-Өөрөө түрүү, айраг авдагаасаа илүүтэй баярласан. Яагаад гэхээр намайг хүүхэд байхаасаа энэ мөчийг хүсч мөрөөдөж ирснийг мэдэх болохоор. Намайг очиход нулимс нь цийлэгнэчихсэн “Хөлсний хашаа руу чи өөрөө ор” гээд зогсож байсан. Тэгээд дараа нь “Өөрөө айраг түрүү хүртэхээсээ илүү их хөөрдөг юм байна“ гэж байна лээ. Миний залгамж халаа гарч ирж байна гэдэг утгаараа илүүтэй баярласан байх л даа. Би гурван хүүхэдтэй. Дунд хүү маань дөрвөн настай. Энэ зун хөдөө адуун дээрээ байгаа юм. Гурван үеэрээ адуутай ойрхон явах нь гээд аав баярлаж байна гэсэн.
-Ааваас тань дээд үеийнхэн морь уяж байгаагүй юу?
-Манай өвөө моринд дуртай. Нутгийнхаа нэг хүнээр ногоон азаргаа уяулж, аав түүнийг нь унадаг байсан юм билээ.
-Тэгэхээр дөрвөн үеэрээ адуун тэнгэрийг шүтэж яваа улс байх нь.
-Тэгж хэлж болно. Ээж маань ч гэсэн адууны хүн. Багадаа том ахынхаа морийг унаж Өвөрхангай аймгийн Баянгол сумын наадмаас нэлээд хэдэн айраг түрүү хүртэж байсан гэдэг юм. Ер нь манай гэрийнхэн цөм морь унадаг байсан. Аав, ээж, ах бид дөрвүүлээ хурдан морь унаж уралддаг байсан.
-Хөлсний хашаа руу жаахан хожимдсон маягтай ирж харагдсан. Морь түрүүлнэ гэж тооцоогүй байсан хэрэг үү? Аль эсвэл цагдаагийн хамгаалалт саатуулаа юу?
-Гэртээ зурагтаар үзэж байгаад морь барианд орлоо гэнгүүт эндээс гүйчихсэн юм. Очсон хойноо орох гэж бас хөөрхөн юм болсоон. 2007 онд аавыгаа соёолон аман хүзүүдүүлэхэд цэнхэр хашаанд орж байсан. Түүнээс хойш 12 жилийн дараа өөрийн морь түрүүлээд ороход их догдолдог юм байна.
-АХ-ын 98 жилийн ой төрийнхөө их баяр цэнгэлд аав хүү уяачид хэдэн насны морьтой ирсэн бэ?
-"Оргиоч” гал маань азарга, эрлийз дунд наснаас бусдад нь морь мордуулна. Шүдлэн насанд хоёр үрээ мордуулсан нэг нь түрүүлж, нөгөө нь дундуур явчихлаа. Хязааланд Батхүү ахын даагандаа улсад зургаалаад бүсэд түрүүлж байсан хүрэн үрээ 14-д орлоо. Одоогоор ийм л амжилттай сууж байна даа. /Эрлийз бага насны ангилалд нэг үрээ айрагдсан/
-Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
- За баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна