Уяач О.Амгаланбаатар: Анх удаа морь уяад төрийнхөө наадамд айрагдууллаа
Сэтгүүлч
АХ-ын 98 жилийн ойд алаг шүдлэн айргийн тавд хурдлуулсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-Төр түмнийхээ их цэнгэл баярт шүдлэн үрээ айрагдуулсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Би анх удаа морь уяж байгаа шинэ залуу уяач.Өмнө нь баг, сум, аймгийн наадамд ч морь мордуулж үзээгүй. Гэтэл анх удаа морь уяад төрийнхөө наадамд мордуултал айрагдчихлаа. Сэтгэл хангалуун баяртай байна. Миний нэгэн адил анх удаа морь уяад төрийн наадамд айрагдуулах нь ховор тохиолдол юм билээ. Би алс зайдуу Говь-Алтай аймагт ажиллаж амьдардаг хүн. Тэр холоос ирж нутаг орныхоо нэрийг гаргасандаа туйлын баяртай байгаа.
-Үрээгээ айрагдана чинээ бодоогүй бололтой.
-Дөнгөж морь уяж байгаа хүнд тийм бардам бодол хаанаас төрөх үү. Монгол эр хүний хийморь морь дагаж сэргэдэг гэдэг утгаараа өнөө жилээс эхлэн морь уяж байгаа юм. Түүнээс өмнө төрийн алба хашдаг байсан учраас морь уях боломжгүй байлаа. Ер нь бол төрийнхөө наадамд морь мордуулъя. Нутаг ус, ижий аавынхаа нэрийг гаргая л гэж бодсон. Түүнээс айраг түрүү авах тухай санаа ч үгүй байсан.
-Алаг үрээ сунгаануудад хэр байсан бэ?
-Эхний хэдэн үрээнд л яваад байсан. Тэр өдрийн аз хийморь түшиж үрээ маань айрагдлаа.

-Уралдааныг зурагтаар үзсэн үү?
-Манай Говь-Алтай аймгийн баяр наадам 9,10-ны өдрүүдэд болсон. Шүдлэнгийн уралдааныг зурагтаар үзээд наашаа гарсан даа. Төрийн наадамд барилдах бөхчүүд, уралдах уяачдыг нутгийн уул, ус нь цуг ирж түшдэг юм гэнэ лээ гэдэг үгийг нэг бус удаа дуулж байсан. Үнэхээр үнэн юм байна. Миний үрээ айрагдсаныг дуулаад Алтайн ард түмэн маань үнэхээр их баярласан.
-Хэлж буй үгнээс тань дүгнэхэд морь малнаас хөндий хүн биш бололтой. Танай удам сударт уяачид олон байв уу?
-Манай аав аймгийн Алдарт уяач Очирбат гэж хүн бий. Сумандаа МСУХ-г үүсгэн байгуулж, морины төлөө олон жил зүтгэсэн. Мөн орон нутагтаа одтой сайхан наадаж аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Миний хувьд багадаа хурдан морь унадаг байсан. Ер нь тэгээд монгол хүн тэр дундаа хөдөө өссөн хүүхэд адуу малнаас тэгтлээ алсрахгүй байх аа. Ааваас гадна намайг моринд татаж оруулсан хүн бол Говь-Алтай аймгийн Алдарт уяач, аймгийн МСУХ-ны Дэд тэргүүн Дэлгэржаргал дүү маань. Нас нь залуу ч адууны төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг мундаг зүтгэлтэн. Надад “морь уя” хэмээн адуу хүртэл бэлэглэж байсан. Өнгөрсөн жил дүүгийн дээд гурван нас аймгийн баяр наадамд айрагдсан.Мөн алаг үрээний маань унаган эзэн МУ-ын Алдарт уяач Батбаяр найз маань байна. Ийм сайхан хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр төрийн наадамд морь айрагдуулаад байна. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад эдгээр хүмүүстээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье ээ.
-Талархлын үг хаягласан эздэдээ хүрэх бизээ.Алдарт уяач аав нь төрийн наадамд морь айрагдуулсан хүүдээ хэрхэн баяр хүргэсэн бэ? Мэдээж их догдолсон байх.
-Надаас илүү баярлаж байна лээ. Аймаг, сумаас хүмүүс залгаад аавд л баяр хүргээд байна гэсэн. Аав түүнд нь хөөрөөд сэтгэл хангалуун байгаа гэсэн. Аавыгаа ингэж баярлуулсандаа би ч гэсэн их баяртай байгаа.
-Алаг үрээгээ аль бүсийн уралдаанд уралдахаар төлөвлөж байна вэ?
-Алаг үрээ Хөвсгөлд уралдана. Би өөрөө хэдэн үрээ аваад Баян-Өлгий аймаг руу явж байна.
-Сайхан наадаарай.
-За баярлалаа. Танай уншигчдад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Б.Хастөр
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

39.7.46.7
Эзнийхээ нэр дээр зам тээвэрийн 90 жилд айрагдаж байнлээ шүү.
Reply39.7.46.7
Энэ Булган аймгийн Могод сумын Ганболдын Хишибат гэж хүний үрээ гэсэн. Энэ Амгаланбаатар гэж хүний нэр дээр мордуулсан гэж сонсосон.
Reply202.126.88.207
Dugui duguigaa olson 2 luivarchin pisda daa ter delgerjargal ene 2
Reply202.9.45.204
olon ym hutsdag pisda vee heniig haana yaaj luivardsiin ene 2hunii uyd govi altai aimag hogjij yvsishu amaa medj hutsarai
103.212.117.215
uneheer mundag bnaa, ene ercheeree ireh havriin uls turiin sungaand turuuleerei, Altaichuud bid demjij bga shu
Reply