Г.ЧИНЗОРИГИЙН ХАЛТАР

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 21 -нд

1999 онд АХ-ын 78 жилийн ойгоор Өлгөр хүрэн соёолонгоо айргийн тавд хурдлуулж байсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага өнөө жил түрүү магнайд хурдаллаа. Эзэн уяачаа урмаар тэтгэж, эрдэнэт сүргийнхээ  алдрыг өргөсөн хурдан халтарын удам угшлыг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Тод манлай уяач Т.Батзоригийн хээр азарга

Эх: Г.Чинзоригийн унаган халтар гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:

- 1000 долларын бооцоот дааганы уралдаанд зургаа

- Налайх дүүрэгт болсон бэсрэг уралдаан түрүү

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна