​ 10 жилийн ойн анхны азтан тодорлоо

Сэтгүүлч
10-р сарын 30 -нд

Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго өвөртлөн анхны дугаараа уншигч танаа хүргэж байсан сар тутмын чөлөөт хэвлэл "Тод магнай" сэтгүүл 10 нас хүрлээ.

Эрдэмт уяачдын намтар түүх Эрэмгий хүлгүүдийн удам, угшил Уралдаан наадмын сонин сайхан Уяаны эрдмийн нарийн нандиныг хүргэгч “Тод магнай” сэтгүүл ойн баяраа үнэнч уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн фэйсбүүк ашиглагч уншигчдынхаа дунд нэгэн уралдааныг зарласан юм.

10 жилийн ойн лого бүхий зурагт хуудсыг түгээх энэхүү уралдааны ялагчийг woobox-ашиглан шууд random буюу санамсаргүй сонгогдох аргаар тодруулсан бөгөөд Р.Оюу хэмээх хаягтай уншигч азтанаар шалгарсан байна.

Тод магнай сэтгүүлийн 10 жилийн ойн анхны азтан Ирландын алдарт TRM брэндийн 150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхээр шагнагдаж буй бөгөөд эрхэм уншигч та бүхнийг дараа дараагийн уралдаануудад идэвхтэй оролцохыг урьж байна.

Д.Гантулга

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.