Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм

Сэтгүүлч
11-р сарын 04 -нд

Д.Онон уяач онцгой, бундан тамгатай адуу нь брэнд юм байна. Өчигдөр үүнийг хүлээн зөвшөөрүүлэв. Төв аймгийн Сэргэлэн сумнаа болсон Тод манлайн унаган адууны дуудлага худалдаа хол, ойрын  зочид олонтой, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.  Эх орон  ондоо ч элэг нэгт өвөрлөгч ах дүүсээс эхлээд алс баруун хязгаар Увс аймгийн Тэс сумаас хүртэл хурд хуваалцахаар зорин иржээ. Уяан дээр буугаад найрын тарыг танина гэдэгчлэн гадаа эгнэх хэдэн зуун машин дотор өрнөх үйл явцын халууныг илтгэх аж.


Сайн адуу цогцлоон бий болгож, уяа сойлгын өвөрмөц хэв маягийг тогтоон, үр хүүхэд, хавь ойрынхондоо харамгүй хуваалцдаг Д.Онон уяачийн бундан тамгатай төрмөл хурдан адуунаас хуваалцах сонирхолтой эрчүүд хаа сайгүй хөлхөлдөнө.

Дуудлага худалдаанд оролцохоор хагас сая төгрөгөөр дэнчин тавьсан эрхмүүдийн тоо  30 гарсан ч дуудагдах адуу 25. Тоглоомонд эхнээс нь идэвхтэй оролцохгүй бол хоосон хоцрох магадлал өндөр.


Биднийг очиход дуудлага худалдааны дээд үнэ тогтож, ес дугаартай зээрд үрээг ярьсан улс олон байв. Монголд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд шинэ жишиг тогтоосон энэ даагыг Тод манлай уяач Д.Хишигжаргал авчээ.  Булганчууд аргагүй анхдагчид аж.


Үүнээс гадна хоёр адуу 40, нэлээд хэдэн нь 20 сая гарсан дуулдав.  Ямартаа ч бэлтгэж зэхсэн 25 адуу талх мэт зарагдаж, бас дээр нь хоёр даага нэмж дуудагдсан гэхээр бундан тамгатай адуу брэнд болжээ гэсэн нь ойлгогдох бизээ.


Адуу авсан хүн тус бүрт Тод манлайн гарын үсэгтэй удам угшлын дэлгэрэнгүй товчоон бүхий гэрчилгээг гардуулж,  айраг, түрүү арвин сайхан наадахын ерөөл өргөнө лээ. Намрын сүүл сарын налгар сайхан энэ өдрийн өлзий бэлгэ бүрдэж, бундан тамгатай хүлгүүд ирэх жилээс хэрэг тарьж эзэн уяачаа баясгах бизээ.



А.Тэлмэн

 

11 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.45.6

    Ноднин халдварт өвчнөөр олон адуу нь үхсэн гэсэн. Тийм адуу л битгий байгаасай билээ. Жудаг тааруу хүн билээ дээ!!!

    Reply
  • 211.36.147.57

    Hudulmurch mundag hun gedegtei margah hun bhgui bhaa haa saigui tsus selbej bn shuu de

    Reply
  • 211.36.147.57

    Mundag hun de olon shavi surgaj olon ch tom uyachid ene hunii garaar orson bh

    Reply
  • 202.55.188.85

    Hun neg zuilee unench bval amjilttai sain yvdagiin jishee bolloo

    Reply
  • 202.55.188.85

    Uzuushtei suruushtai duudlaga hudaldaa bolsoon

    Reply
  • 66.181.182.34

    Энэ их мөнгө олсон юм чинь хэдэн төгрөг хүмүүнлэг үйлс хандивлуул энэ хүний нэр хүнд улам өснөдөө

    Reply
  • 122.201.22.131

    Goy yumaa daraa jil ahiaad boloh boluu

    Reply
  • 103.240.241.110

    бүгд цус ойртож мангар болсон адуу байна лээ? цус ойртсон 2талтай биеээ зовох ядрахаа мэдэхгүй зүтгэсээр байгаад үхдэг болохоор асар их витамин амин дэм тэжээл хүч хэрэгтэй болдог,2т маш номхон, адуунаасаа тасраад үхэртэй ч хамаагүй явдаг. гүүгээ өөр азаргад алддаг мэтээр янз бүрийн талтай байдаг

    Reply
  • 202.179.31.5

    Олон жилийн хөдөлмөр дөө

    Reply