Ч.БАТЗОРИГИЙН ШАРГА ХАЛЗАН

Сэтгүүлч
Баасан, 12:26 минут

Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Заан Ч.Батзоригийн нэртэй  хүлгүүд улс, бүсийн дэвжээнээ уралдах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Эрхэм Зааны идэрхэн хүлгүүдийн нэг шарга халзан морь АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дээд насны ангилалд долоод хурдалсан юм. Хурдан шаргын удам, угшлыг дэлгэрүүлбээс:

УДАМ, УГШИЛ:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу.

ЭЦЭГ: Ж.Энхболдын Шонхор дуудлагатай Араб бор азарганы төл саарал азарга

ЭХ: Сүхбаатар аймгийн угшилтай халиун гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд хавчиг:

“Дүнжингаравын хурд-2018” төвийн бүсийн уралдаанд айрагдаад /хасагдсан/

Алтан овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдаанд  айргийн гурав

2019 онд долоотой настай:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна