“Тод магнай”-чууд ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв


Морьтон монголчуудын мөнхийн омогшлыг дэврээсэн “Тод магнай”-н хамт олон 2019 оны арваннэгдүгээр сарын 16-нд 10 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Корпорейт Конвеншн центрт болсон баярын арга хэмжээнд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, СГЗ, түүхийн ухааны доктор сэтгүүлч А.Баярмагнай, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, Г.Сандуйжав, Т.Галбадрах, О.Батбилэг, Б.Мөнхтөр, Б.Жанчив, Б.Бат-Өлзий, Манлай уяач Г.Буянтогтох, МУ-ын Алдарт уяач Ж.Баянжаргал, П.Сэргэлэн, Б.Баасанбазар нарын улсын цолтой уяачид болон 21 аймгийн уяачдын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.








Ойн галерей, дурсгалын самбар, ярилцлагын цаг, айрагны ёслолоор угталт эхэлсэн бол ёслолын арга хэмжээг нээж тус сэтгүүлийн эрхлэгч А.Эрдэнэтуяа бяцхан түүх сөхөөд ““Тод магнай” сэтгүүлтэй 10 жил хамт байж, биднийг цаг үргэлж дэмжиж, урмаар усласаар ирсэн эрхэм уншигчид, эрдэмт уяачдадаа талархсан сэтгэл маань хязгааргүй билээ. Морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар тэртээ 10 жилийн өмнө өргөн барьж байсан сэтгүүл маань нэг удаа Монгол Улсын Топ сэтгүүлээр, хоёр удаа ММСУХ-ны Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарч, Морины төв хэвлэл болтлоо өргөжин тэлж, өөрийн орон зайгаа тунхаглан зарлажээ. Энэ бол дан ганц редакцийн хамт олны баяр бус даяар монголчуудын, хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэгч уяачид, морины зүтгэлтнүүд та бүхний баяр юм” хэмээн онцолсон юм.


Харин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “ “Тод Магнай” хурдан морины төрөлжсөн сэтгүүлийн 10 жилийн ой тохиож байна.
2004 онд Монгол ёс заншил, өв соёл, уран зохиол, урлаг, түүхийг сурталчлах зорилгоор “Хийморь” сониноо үүсгэн байгуулж байх үед А.Эрдэнэтуяа хэмээх сэргэлэн шар охин сэтгүүлчээр ажилд орж байв. Тэр үед миний бие өөрөө сониныхоо эрхлэгчээр ажилладаг байлаа. Нэг жил гаруйн дараа шиг санаж байна, А.Эрдэнэтуяаг Ерөнхий редактороор томилж, бид таван жилийн хугацаанд Монголын топ таван сонины нэг болтол “Хийморь”-ийг хамтран удирдаж байв. Хожим А.Эрдэнэтуяа “Зиндаа”, “Хийморь” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад 2009 онд өрх тусгаарлан “Тод магнай” сэтгүүлээ эрхэлсэн. “Хийморь” сонинд “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” хэмээх гурван тогтмол булан байсны нэг нь ийнхүү сэтгүүл болсон түүхтэй. Төрөлжсөн сэтгүүлийг тогтмол хэвлүүлж, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд нэр хүндтэй, ашигтай ажиллуулж авч явна гэдэг амаргүй даваа. Тод магнайчууд 10 жилд 115 дугаар гаргасан байна. Энэ хамт олны нөр их хөдөлмөрөөр бүтсэн амжилтыг хараад бахархах сэтгэл эрхгүй төрлөө. Алтан гадас одонт, авьяаслаг сэтгүүлч, ажилч хичээнгүй А.Эрдэнэтуяа эрхлэгч болон хамт олонд нь, “Тод магнай”-н нийт уншигчдад халуун баяр хүргэж, 1000 дахь дугаарын баяр дээр нь уулзахын ерөөл өргөе өө” хэмээсэн юм.

Үүний дараа зочид хүндэтгэлийн зоогоо барьж, “Ухаан сийрэг, асуулт хариултын тэмцээн” /Хурдан морины уралдаанд бооцоо тавих/, “Уянгат хоолойт тэмцээн” /Хурдан морины цол хэн сайн дуудах вэ/ зэрэг тэмцээнийг явуулж, ялагчдыг тус бүр 500,000 төгрөгийн эрхээр урамшуулсан юм. Мөн ирсэн зочдоос азтан шалгаруулж, нэг сая төгрөгийг бэлэглэсэн гээд дуу хуураас гадна сонирхол татсан олон арга хэмжээ өрнөсөн нь ирсэн зочдод ихэд таалагдав.



“Харанга”-ын хар азарга “Толин хул”-аараа бэлэг барьж, сэтгүүлийн хамт олонд шагналын хур бууснаас энэ өдөр сэтгүүлч П.Ундармаа хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, сэтгүүлч У.Энхмаа, Д.Гантулга, гэрэл зурагчин Ч.Ганболд нар ММСУХ-ны “Эрдэнийн очир” одонгоор тус тус энгэрээ мялааллаа.






Энд нэмэхэд “Тод магнай”-н хамт олон өнгөрсөн хугацаанд 115 дугаарын уншигчдын гар дээр хүргэхээс гадна монгол орныхоо 21 аймаг, 300 гаруй сумдаар тойрч, хөдөөгийн хөх уяачид болон тэдний алдарт хурдан хүлгэдийн амжилтын товчооныг архивлан “Todmagnai.mn” сайт болон сэтгүүлээрээ дамжуулан түмэнд түгээжээ.

Даяар монголчууд, хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэгч уяачид, морины зүтгэлтнүүд та бүхэндээ “Тод магнай” сэтгүүлийн 10 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Морины цагаан босоо хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
П.Ундраа
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 12:44 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
Лхагва, 11:04 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
66.181.167.188
танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье
Reply223.104.15.118
66.181.161.6
Gaihatai
Reply