Дуулаад машин ав

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 21 -нд

 “Уяачид дуулж байна” улсын уралдааны гурав дахь удаагийн  бүртгэл орон даяар явагдаж буйг дуулгаж буйдаа баяртай байна.

2017 онд “Нарны хүлэг” МСУХ-ны 20 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн 15 сумдын уяачдын дунд анх удаа зохион байгуулагдаж 312 уяач оролцон үзэгч, уяачдаас өндөр үнэлэлт авсан уг уралдаан өдгөө улсын чанартай болж, хоёр удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа билээ.

Зохион байгуулалт нь сайжирч, оролцогчдынх нь ур чадвар мэдэгдэхүйц дээшилж буй уг уралдаан нүүдэлчин соёл иргэншлээ тээн ондоошиж буй малчин монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг тэмцээний нэг бөгөөд үзэгчдийн тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлтэй байгаа гэнэ.

Тиймээс уг уралдааныг санаачлан зохион байгуулагчид дөрөв дэх удаагийн буюу 2021 оны ”Уяачид дуулж байна” улсын уралдаанаа  шигшээ буюу шилдэг 75 оролцогчийн гал гарсан өрсөлдөөн болгон зохион байгуулж, ялагчид ЛАНД-200 маркийн машин бэлэглэхээр зэхэж байгаа аж.  Өөрөөр хэлбэл  монгол хүний авьяас билгийг нээх зорилготой  “Уяачид дуулж байна” улсын уралдааны жил бүрийн шилдэг 25 буюу нийт 75 оролцогч АХ-ын 100 жилийн ойн “Уяачид дуулж байна” улсын уралдаанд оролцон, ялагч нь ЛАНД-200 хөлөглөх эрхтэй болох юм байна.

Монголын шоу ертөнц дэх хамгийн өндөр шагналтай уг уралдаанд оролцохыг  хүссэн эрхэм уяачид та бүхэн “Уяачид дуулж байна” улсын гурав дахь удаагийн уралдаандаа амжиж бүртгүүлэн,  тэмцээндээ идэвхтэй оролцоорой хэмээн уриалах байна.

Хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг уяачдыг урлаг уран сайхантай нөхөрлүүлж, тэдний гоо зүйн мэдлэгийг тэлдэг “Уяачид дуулж байна” улсын уралдааны талаар бид эргэх мэдээллэх болно.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна