ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 10-нд болно

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 03 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр буюу шинэ жилийн баярын цэнгүүн энэ сарын 10-нд товлогджээ. Бүтэн жилийнхээ ажлыг дүгнэж, шилдгүүдээ тодруулан нэгэн үдшийг хөөр хөгжөөн дүүрэн өнгөрүүлдэг энэхүү баярт нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн уяачдын төлөөлөл оролцдог уламжлалтай. Өнөө жилийн тухайд уяачид гэргийн хамт уригдаж байгаа бөгөөд илүү өргөн цар хүрээтэй болно хэмээн тооцож байгаа аж.

Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үйлсэд хувь нэмрээ оруулж, хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг эрхэм уяачид та бүхэн жилдээ ганц болдог цэнгүүндээ идэвхтэй оролцоорой.

Баярын цэнгүүн Корпрэйт хотел энд конвейшн центрийн хүлээн авалтын танхимд болох аж.



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.