О.Батбилэгийн Хүхээ халзан азарганы чансааг тэргүүллээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 10 -нд

2019 оны чансаа өндөр азаргануудыг уншигч танаа танилцуулъя.

1.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэгийн Хүхээ халзан. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд аман хүзүүдэж, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадамд түрүүлсэн амжилтаараа 15 оноо цуглуулан нэгдүгээрт эрэмбэлэгджээ.


2.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн Ажнай цавьдар.

Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөвт хурдалж, Дорнод зүүн бүсийн хурд-2019 уралдаанд түрүүлсэн амжилтаараа 13 оноо цуглуулж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ.


3.Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд түрүүлж, 12 оноо цуглуулж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.


4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн буурал. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн гуравт, “Хотгойдын хурд”-4 хангайн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтаараа 12 оноо цуглуулж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.


5.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Доржпүрэвийн Ганхуягийн хээр. Шигшмэл морьдын “Их хурд-8”,“Хотгойдын хурд”-4 хангайн бүсийн уралдаануудад айргийн тавд хурдлан 12 оноо цуглуулж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.


6.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хонгор. АХ-ын 98 жилийн ойн баяр наадам болон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан амжилтаараа долоон оноо цуглуулж дөрөвт эрэмбэлэгджээ.


7.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Пүрэвбаатарын Мөнхтулгын Жигүүр бор. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд  айргийн  гуравт хурдалсан амжилтаараа дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.


8.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Эрдэнэбатын Мөлүү хул. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд  айргийн  дөрөвт хурдалсан амжилтаараа дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.


9.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд  айргийн  тавд хурдалсан амжилтаараа дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.


10.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Самдангийн Дамбажавын хээр. “Боржигон-2019”  төвийн бүсийн уралдаанд түрүүлж, дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

11. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хүүгийн Түмэнбаярын хонгор. “Говь шанх-6” говийн бүсийн уралдаанд түрүүлж, дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

12.Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Цэгмидийн зээрд. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдаанд түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

13.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул Лхагвын Мөнхбаатарын хамар цагаан хүрэн. “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

14.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Төмөрбаатарын Ууганбаярын бор. “Алтайн таван богд” баруун бүсийн уралдаан түрүүлэн түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

Б.Хастөр

7 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.