Эрлийз дээд насны ангиллыг Б.Нямжавын зээрд 15 оноогоор тэргүүллээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 11 -нд

2019 оны чансаа өндөр эрлийз дээд ангиллынн морьдыг уншигч танаа танилцуулъя.

1.Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын зээрд. АХ-ын 98 жилийн  ойн баяр наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан амжилтаараа 15 оноо цуглуулан нэгдүгээрт эрэмбэлэгджээ.


2.Хөвсгөл  аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, МУ-ын Чулуунбатын Цэрэнбатын хул. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаан болон АХ-ын 98 жилийн  ойн баяр наадамд тус тус аман хүзүүдсэн амжилтаараа 13 оноо цуглуулж, хоёрдугаарт эрэмбэлэгджээ.


3.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сандуйн Лувсанбалдангийн Луу халтар. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд айргийн тав, “Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлан 12 оноо цуглуулж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.


4.Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнбатын Чимэдбавуугин хүрэн халзан. Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд түрүүлсэн амжилтаар 12 оноо цуглуулж, гуравдугаарт эрэмбэлэгджээ.


5.Төв аймгийн Баян сумын уугуул Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн хул. Шигшмэл морьдын “Их хурд-8”  уралдаанд айргийн гуравт хурдалсан амжилтаараа есөн оноо цуглуулж, дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.


6.Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дорлигжавын Амгаланбаатарын Хандгай халтар. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдлан дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.

7.Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай  уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд  айргийн  дөрөвт хурдлан дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.

8.Булган аймгийн Хангал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батбаярын Чөдөр-Эрдэнийн Тэмүүжин  хээр. АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд  айргийн  тавд хурдалсан амжилтаараа дөрвөн оноо цуглуулж тавдугаарт эрэмбэлэгджээ.

9.Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гончигбатын Батболдын  Сүлд хул. “Говь шанх-6” говийн бүсийн уралдаанд түрүүлж, дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

10.Архангай аймгийн Цахир сумын уугуул О.Мэндбаярын хээр халзан. “Боржигон-2019”  төвийн бүсийн уралдаанд түрүүлж, дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

11. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Мандахын Мөнхбатын бор. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдаанд түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

12. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түргэнтөрийн Ганболдын Аянга бор. “Дорнод-2019” зүүн бүсийн уралдаанд түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

13.Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Үржинбадамын Атарсайханы хээр. “Алтайн таван богд” баруун бүсийн уралдаан түрүүлэн дөрвөн оноо цуглуулж зургаадугаарт эрэмбэлэгджээ.

Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна