Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн шинэчлэгдлээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 16 -нд

Архангай аймгийн МСУХ-ны ээлжит V бага хурал өчигдөр буюу 12-р сарын 15-ны ням гарагт Цэцэрлиг сумнаа боллоо. Хуралд  19 сумын МСУХ-ны тэргүүн, нарийн бичийн дарга нар болон 101 багийн төлөөлөл, аймгийн МСУХ-нд ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Архангай аймгаас төрөн гарсан улсын цолтой уяачид нийлсэн 190 төлөөлөгч оролцсон байна.

Холбооны тэргүүнээр 2012 оноос хойш ажилласан Тод манлай уяач Ц.Дуламсүрэн өнгөрсөн долоон жилийнхээ ажлын тайланг тавьж, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсаны дараа удирдлага зохион байгуулалтын шинэчлэлтэй холбоотой асуудлууд яригдаж, Эрдэнэбулган сумын уугуул, Манлай уяач Гончигжавын Мөнхсайхан ирэх жилүүдэд нутгийн холбоог удирдах үүрэг хүлээжээ. 

Удирлагын бүтцэд хийсэн дараагийн өөрчлөлт бол дэд тэргүүний тоог нэмэгдүүлсэн явдал байлаа. Өмнө нь тус холбооны дэд тэргүүнээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан бол энэ удаа түүн дээр  Ч.Мөнхбат, Г.Цогтбаатар нарын орон нутгийн төлөөлөл нэмэгдсэн байна. Архангай аймгийн МСУХ-ны ирэх жилүүдэд 32 тэргүүлэгчээр хуралдахаар болжээ.

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.88.148

    Haramsaltai sanagdaj baisan yunii tailan baihav dee hiisen ajil baihgyi uym chini . Umnu Temyylen Hasu Munhbat hoer ded baisan shineer neg nemagdsen bh . Shine udirdlaguud dorivtoi ajil hiih bh

    Reply
  • 103.26.195.148

    Юм хийдэг хүнд өгчдээ ..Дууяаа ах ч холбоог дампуу удирдсандаа

    Reply