Д.ЛХАГВАСҮРЭНГИЙН ХОНГОР ХАЛЗАН

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 16 -нд

Хүлгийн хиймориор илүүрхэгч Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн улсын цолны болзол хангаад буй. Төрийн наадамд их насны морь айрагдуулан өм нээсэн тэрээр АХ-ын 98 жилийн ойд хар азаргаа айрагдуулж, хоёр даага айрагдуулсан юм. Уншигч танд Д.Лхагвасүрэнгийн шинэ цагийн буюу эрлийз ангилалд аман хүзүүнд хурдалсан хонгор халзан даагыг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Б.Бат-Өлзийн унаган адуу

Эцэг: Жек Прост дуудлагатай Араб бор азарга

Эх: Н.Хүрлээгийн Бүс халзан азарганы төл хонгор халзан гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

-АХ-ын 98 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

-“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна