Нийслэлийн Алдарт уяач Ш.Үнэнбат: Улсын наадамд анх удаа морь айрагдуулж байна

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 16 -нд

-АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд даага айрагдуулсан танд бая хүргэе. Андуураагүй бол улсын наадмын анхны айраг байх.

-Баярлалаа. АХ-ын ойн баяр буюу улсын наадамд анх удаа морь айрагдуулж байна. Хонгор халзан даага маань АХ-ын 98 жилийн ой, төрийн наадамд айргийн дөрөвт хурдалсанд баяртай байна.Түүнээс өмнө Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд Элбэг хээр азаргаа түрүүлгэж байсан.

-Элбэг хээр чинь аль бүсийн уралдаанд түрүүлж байлаа

-Дорноговь аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн. Өвөрхангай аймгийн бүсийн уралдаанд бол нэлээд хэд түрүүлж, айрагдсан адуу.

-АХ-ын 98 жилийн ойд хэдэн насны морь мордуулсан бэ?

- Уг нь нас болгонд уясан. Гэвч хасагдсаар ганц даага мордуулж, айрагдууллаа. Долоо, найман адуу мордуулж чадсангүй.

-“Хотгойдын хурд” уралдааныг зорьсон байна лээ. Тэнд мордуулж чадсан уу?

- Хонгор халзан даагатайгаа очоод аман хүзүүдүүдсэн.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна