Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан азарганууд

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 13 -нд

 Өнгөрсөн оны 7 сарын 26-наас 28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт Монгол Улсын засгийн газрын шийдвэрт бүсийн уралдаан болсон билээ. Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг уралдаанд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Улаанбаатар хот, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 16 аймгийн 92 сумын 508 уяач,  есөн насны 849 хурдан хүлгүүд оролцжээ. Ингээд хурдан азарганы уралдаанд шандас шалгасан 118 хүлгээс эхний 20-д хурдалсан буянгуудыг танилцуулъя.

1.Дорнод аймгийн Баяндун сум уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Цэвэгмидийн Шуурган зээрд

2.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хонгор

3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбалын халтар

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн Бөөдий бор

5. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батбаярын Цэрэнбатаагийн цагаан цоохор

6. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагвадоржийн Дэлгэрсайханы бор


7. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын начин Базаррагчаагийн Сэр-Одын бор

8. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, уяач Түндэвийн Цэндийн хүрэн

9. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нацагдоржийн Ганболдын хээр

10. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, уяач Жанчивдоржийн Дагва-Ёндонгийн цоохор

11. Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дагвадоржийн Дэлгэрсайханы буурал

12. Өвөрхангай аймгийн Уянга уугуул, аймгийн Алдарт уяач Даргиагийн Давааноровийн шарга

13.Говь-Алтай аймгийн Баян-Уул уугуул, МУ-ын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн Удамт саарал

14. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, уяач Эрдэнэдалайн Дэмбэрэлсамбуугийн Мөнх халзан

15. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Баттулгын Жавхлангийн Дуурсах халтар

16. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, уяач Базарширийн Доржпүрэвийн шарга

17. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн Ембүү хээр


18. Говь-Алтай аймгийн Баян-Уул уугуул, уяач Дашдоржийн Эрдэнэбаярын хар

19. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жигмэдийн Цэрэндашийн шарга

20. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, уяач Цэдэндаваагийн Энхбаатарын буурал

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан азарганууд

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.