Аймгийн Алдарт уяач М.Буян-Өлзий: Ерөнхийлөгчийн халзан морийг уяж түрүүлгэсэн Шархайн уралдаан хамгийн сайхан нь
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Мунын Буян-Өлзий морин жилийн намар өнөр бүлийн найм дахь хүүхэд болон мэндэлжээ. Адуунд эрэмгий аавыгаа даган бага балчраас хурдан морь унаж, өсөн өндийхийн цагт уяа эвлүүлэх болсон тэрээр 20 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж 2017 онд хоёр түрүү, есөн айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цолны эзэн болжээ. Мөн тэрээр өнөө жил сумынхаа сайн малчнаар шалгарчээ.
-Морь уях төрийн хэрэгт үе уламжлан шамдаж буй таны энэ өдрийн амгаланг айлтгая. Уяач дээдсийнхээ талаар ярьж өгөөч?
-Миний аав Должингийн Муна Гомбожав Тойны зээ хүү. Нэгдэл байгуулагдсан цагаас хойш адуу маллаж, түүнийхээ хажуугаар морь уядаг. Миний мэдэхийн сайн хонгор азарга, хурдан хээр морьтой байсан. Бас нэг зээрд морь сайн давхидаг байсан санагдана. Нэгдэл нийгмийн ажилтай тул сум орон нутагтаа голдуу нааддаг. Миний дуулснаар хонгор азарга нь сумын наадамд хэд хэд айрагдсан гэдэг.
-Улсын наадамд очиж байгаагүй юм аа даа.
-Нэг жил ирж уралдахад хээр морь арван хэдээр орж, загал морь дөрөвт давхиад будилсан гээд хасагдчихсан. Загал морийг би унаж явсан юм. Тэгсэн дутуу эргэсэн гээд тооцоогүй. 1998 онд байх аа, хээр морь есөд орсон. Багаасаа адуу малласан болохоор хурд таньдаг. Хэрвээ одоотой адилхан чөлөөтэй уралдах боломжтой байсан бол адуу нь хурдан байсан гэж би боддог юм. Улсын наадамд гурав түрүүлсэн хонгор халзан морины эзэн Ханддорж гуайгаас надад сайн хонгор азарга авч өгч байсан. Тэрний төлүүд сайн давхиж байгаа.
-Сайн адуучин байсан тухай ярилцлага эхлэхийн өмнө хэлсэн санагдана.
-Тийм ээ. Нутагтаа урт уургыг дэлгэрүүлсэн. Их урт уурга барьдаг хүн байсан. Мөн эмнэг хангал сайн сургана. Ямар сайндаа зөв харахаар унадаггүй юм бол буруу хараад мордоё гэж байх вэ.
-Тэгээд...
-Буруу харж мордсон хүн ойчилгүй яахав. Өнжүүлийнхэн одоо ч аавын тухай их ярьдаг.Сайн уургач байсан шүү гээд л.
-Адуунд иртэй хүмүүс сайхан мориор гангарах нь элбэг. Унаа тэрэг ховор цаг үед сайн адуу эрийн чимэг болж байж дээ?
-Манай аав жороо морь их унадаг. Миний мэдэхийн хэд хэдэн жороо хээр морьтой.Тэднийгээ ээлжилж унаад л явдагсан. Урт уурга барьдаг болоод тэгдэг үү, уургыг их сайн наадаг. Наалт нь ер мэдэгдэггүй. Онон Тод манлай ааваар минь уурга наахыг заалгаж байлаа.
-Аавын адууны эрдмийг хүү нь өвлөө байлгүй. Ингэхэд эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Бид эцэг эхээс 12-уулаа. Би найм дахь хүүхэд нь. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн адуучин аавын хүүхдүүд суралгүй яах вэ. Хүн амьтны гар харалгүй унах морио юүлчихээд л байдаг юм.
-Олон жил хурдан морь унасан уу?
-Долоон настайгаасаа эхлээд 15, 16 хүртлээ хурдан морь унасан. Аавынхаа хонгор азарга, хээр морийг унадаг байлаа. Хонгор азаргаа сумын наадамд айрагдуулж л байсан. Бас нэг халзан морио багахан наадмуудад айрагдуулсан шүү. Тэр үед одоотой адил хүүхдийн асуудал ийм төвөгтэй бус. Хүний морь цөөнгүй унана. “Танайх тэр насны морь уяагүй юм бол хүүхдээр чинь морио унуулъя” гэхээр үгүй гэдэггүй л байсан.
-За тэгвэл уяачийн гараагаа хэзээ эхэлсэн бэ? 2017 онд аймгийн Алдарт уяач цол хүртэж байж.
-1997 оноос хойш хурдан морь уяж байна. Анх морь уясан жилээ хонгор азарганыхаа төл хонгор даагыг аймгийн наадамд айрагдуулаад, хязаалан зургаалуулсан.Уг нь хязаалан маань гарч зугтаагаад айрагдчихаар байсан хадуураад зургаад орчихсон юм. Тэгж уяачийнхаа гарааг эхлээд 20 жилийн дараа аймгийн Алдарт уяач цолны болзлыг хангалаа даа.
-Урам сэргээн хурдалсан удамт хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Хул үрээ маань л юм даа. Шүдлэндээ аймгийнхаа наадамд гуравт давхиад, хязааландаа Нийслэлийн хурдад айрагдсан. Тэр жилээ Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд уралдаж долоолж байлаа. Соёолондоо болохоор Далангийн уралдаанд айрагдсан. Тэгээд дараахан нь хөл муутай болчихсон юм. Тулгамдчихаар морьдынхоо амжилтыг мартчихдаг юм байна шүү. Ямар ч байсан аймгийн Алдарт уяач цолыг хоёр түрүү, есөн айргийн амжилтаар авч байсан.
-Аавын тань авч өгсөн хонгор азарганы төлүүд сайн давхисан гэсэн. Тэр талаараа яриач?
-Ханддорж гуайн адууны хонгор азаргыг дааганд нь манай аав Сэрээтэрийн Гийна гуайгаас авч байсан юм билээ. Өөрийг нь уяагүй. Харин төлүүдээс нь уяж, 2007 онд нэг даага аймагт дөрвөөр дахиулсан.
-Сэлэнгээс ирсэн халзан морио түрүүлэхэд их баярласан гэж байсан.Тэр нь хэдэн оны ямар наадам бэ?
-Очирбат гуайг МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад манай улсад Кувейтийн хаан айлчилсан юм. Малчин айлаар зочилдог шүү дээ. Тэр нь манайх байж таараад, аав маань хул морио бэлэглэсэн юм. Тэр үеэр Очирбат Ерөнхийлөгч аавд Сэлэнгийнхэн бэлгэнд өгсөн азарган үрээгээ танай дээр байлгая гэсэн юм билээ. Тэгээд яг авах гэсэн хөнгөлчихөөд өгсөн. Эмнэг шахуу үрээ авчраад би сургаж уяад хаврын уралдаануудад сайн давхиулсаан. Цэцээ гүний нэрэмжит уралдаанд нэг айрагдсан. Шархайд болсон том уралдаанд түрүүлсэн. Уралдаан хоригдчихсон байх үед болсон тэр уралдаанд олон морьд ирж миний халзан түрүүлэн, Алтангадас Алдартын буурал аман хүзүүдэж, Хэнмэдэх гуайн зээрд халзан гурвалж, бага дөрвөн насандаа Өнжүүлд түрүүлсэн шарга морь нь дөрвөлж, Бужгарын бор морь тавлаж байсан юм. Ийнхүү төрийн наадмын довны хүлгүүдтэй уралдаж түрүүлсэн болохоор би тэр Шархайн уралдааныг дурсах дуртай байдаг юм.
-Сайхан дурсамж гэдэг цаг үргэлж сэтгэлийн гүнээс халуун дулаанаар төөнөж байдаг шүү дээ. Хурдан хүлгүүдэд тань эзэн болж, хусуур сойзыг тань агсах шинэ үеийн уяачдыг танилцуулаач?
-Манай хүүхдүүд моринд сонирхолтой. Гэхдээ одоогоор хараахан уяагүй байна. Харин дүү нар маань уядаг.
-Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.Амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
- 2023 оны 10-р сарын 08 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 06 -нд Сумын Алдарт уяач Б.Пүрэвбат: Гурван азаргаар одто…
Сэтгэгдэл бичигдээгүй байна