Мэндээ халтар буюу ГРИМ
Монголын эрлийз адууны үржлийн түүхэнд ул мөрөө гүн үлдээсэн ММСУХ-ны Алтан азарга өргөмжлөлт Мэндбаярын халтар азарганы угшил түүхийг мэдэх хүн бага байдаг тул доор товч сийрүүлэв.
2001 оны хавар Агийн Буриадын Зугалай тосгоны адуу үржүүлэгч Цэрэндорж Грусть нэртэй гүүгээ Оросын төв европын хэсгээс ирсэн нилээд хэд уралдаж түрүүлээд байсан Рэйн нэртэй азарганд хураалгажээ . Грусть бол өөрөө англи давамгайлсан гүү бөгөөд түүний эхийн эх үүлдэр гарвал тодорхой бус байдаг. Харин бусад адуу нь бүгд цэвэр англи адуу юм. Ингээд дараа жилийнх нь хавар буюу 2002 оны хавар Цэрэндоржийн Грусть дуудлагатай гүүнээс ирээдүйн Монголын Алтан азарга Мэндбаярын халтар азарга мэндэлжээ. Тэрээр 2005 оноос хязаалангаасаа хавчиг хүртлээ нэлээд хэд хэд уралдаж хэд хэдэн айраг, түрүү авсаны дотор 2008 онд Эрхүү хотод болсон “Алтаргана” наадамд гуравт, мөн ондоо Эгитуй Дацангийн шагналт зургаан километрийн уралдаанд түрүүлж автомашинаар шагнуулсан нь чамлахааргүй амжилт байлаа.
Түүний албан бичиг баримтын нэр нь Грим .Түүнд бас эцэг эх нэгтэй Гринго гэж дүү байсан бөгөөд тэр мөн хожим Монголд ирсэн. Гримийн эхийн хувьд онцгойлон хурдалсан амжилт болон түүнд алдартай удам ойрын хоёр үедээ байхгүй. Харин эцэг Рэйнд бол 1986 онд Украйны Днепропетровск хотын морин заводод төрсөн .Тэрээр албан ёсоор ес уралдаж, хоёр түрүүлсэн амжилттай. /Пятигорскийн тойруулгад/ Хожим Чита мужид ирээд хэд хэд уралдсан бөгөөд нийт уралдааныхаа 50 хувьд нь түрүүлсэн. Дружба нэртэй хамтрал тухайн үед Рэйндийг худалдан авч Читад авчирсан аж. Харин Рэйндын эцэг Этен бол 20-р зууны Оросын хамгийн шилдэг хүлэг гэж хүлээн зөвшөөрөгддөг домогт Анилины төл азарга байсан бөгөөд 11 уралдаж, тав түрүүлсний дотор Бүх Холбоотын Дэрбид түрүү багтдаг.
Мэндбаярын халтар азарганы төл болгон нь шахуу хурдалж байгаа бөгөөд улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүдийг танилцуулж байна.
2011 оны улсын баяр наадмын эрлийз дунд насны ангилалд Тод манлай уяач Б.Далайн хээр айргийн дөрөв
2012 оны төвийн бүсийн уралдаанд Тод манлай уяач Б.Далайн халтар даага түрүү
2013 оны зүүн бүийн уралдаанд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Нямсүрэнгийн хул даага түрүү
2013 оны улсын баяр наадамд Д.Одхүүгийн хээр шүдлэн түрүү
2013 онд улсын баяр наадамд Э.Анарын хээр шүдлэн түрүүлж ирээд хасагдсан
2013 оны улсын баяр наадмын эрлийз дунд насны ангилалд Ц.Элбэгдоржийн Эрдэнэ хээр түрүү
2014 оны улсын баяр наадамд эрлийз бага насны ангилалд Тод манлай уяач Б.Далайн зээрд түрүү
2014 оны улсын баяр наадмын эрлийз дунд насны ангилалд МУ-ын Алдарт уяач Э.Анарын Буган хээр хязаалан түрүү
2014 оны төвийн бүсийн уралдаанд Мөнхсайханы Ёндоо хээр айргийн гурав
2016 оны төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд Чинбатын Гарьд хээр түрүү
2016 оны улсын баяр наадмын эрлийз дээд насны ангилалд МУ-ын Алдарт уяач Э.Анарын бор халзан айргийн гурав
2016 оны улсын баяр наадамд Ж.Уясахын бор шүдлэн түрүү
2016 оны улсын баяр наадамд аймгийн Алдарт уяач Б.Доноодойн хээр даага түрүү
2016 оны зүүн бүсийн уралдаанд Б.Доноодойн хээр даага түрүү
2017 оны улсын баяр наадмын эрлийз дээд насны ангилалд Б.Чинбатын Гарьд хээр түрүү
2017 оны улсын баяр наадамд Ж.Уясахын бор хязаалан түрүү
2017 оны зүүн бүсийн уралдаанд МУ-ын Алдарт уяач Э.Анарын бор халзан түрүү
2018 оны төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд Б.Доноодойн хээр түрүү
Дундговь аймгийн 70 жилийн ойд Баярсайханы халтар даага түрүүл
2018 оны улсын баяр наадамд Б.Нямжавын хээр хязаалан айргийн тав
2018 оны төвийн бүсийн уралдаанд Э.Анарын бор халзан азарга аман хүзүү
2019 оны төвийн бүсийн уралдаанд Б.Доноодойн хээр түрүү
Угшил АМГАЛАН
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 1 цагийн өмнө Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3 цагийн өмнө 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
- 2023 оны 10-р сарын 17 -нд Өнөө жил яах бол...
- 2023 оны 10-р сарын 09 -нд Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айрги…
103.212.119.139
Далай пизду элбэгдорж миёэ 3т аймаар тал засжээ. Увс ухаан гээч нь үү?
Reply103.43.77.138
Бичээрэйн Далайн 100% мөнгөө гаргаж авсан адуу болохоос Далайн малчинМэндбаярт ямар хамаагүй адуу ш ээ
Reply202.126.89.46
Өө тиймүү өөр юу гэмээр байна