МУ-ын Алдарт уяач С.Эрдэнэбаяр: Хөгшин халтар азарга минь намайг олонтаа баярлуулж үр төлүүд нь ч хурдалсан


Анхдагчдын өлгий Булга нутгаас төрсөн улсын Алдарт уяач Сэндумын Эрдэнэбаярын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2002 онд Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
- Та Булган аймгаас тодорсон 12 дахь, харин Монгол Улсын 180 дахь Алдарт уяач юм байна. Хэдэн онд энэхүү хүндэт цолны эзэн болж байсан бэ?
-2002 онд Монгол Улсын Алдар уяач хэмээх эрхэм цолыг аймгийн баяр наадмын 10 айраг, улсын бүсийн буюу даншиг наадмын хоёр түрүү, нэг айргийн амжилтаар авч байлаа.
- Улсын бүсийн уралдаан гэдгээ тодруулаач...
-1997 онд болсон Эрдэнэт овооны их тахилга наадам буюу Орхон аймгийн анхны даншиг наадамд өөрийн унаган халтар соёолонгоо айрагдуулсан. Халтар азарганы эцэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Очирдагва гэдэг хүнээс авсан халтар азарга байсан юм. Эцэг халтар нь аймгийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан адуу.
- Тэгвэл эх нь...
-Манай аавын унаган хүрэн гүү. 1997 онд эцэг, хүү хоёрыг хамтад нь авч яваад эцгийг нь есөөр давхиулсан.Хоёр жилийн дараа 1999 оны даншигт халтар азаргаа, төл хар үрээтэй нь хамт аваачин уралдуулж байлаа. Гэхдээ айрагдуулж чадаагүй ээ.
- Аймагтаа сайхан наадсан юм биш үү?
-Тэгсээн, 1999 онд би Булган аймгийнхаа наадмаас гурван түрүү, гурван айраг хүртэж байлаа.
-Ямар, ямар нас түрүүлгэсэн юм бэ?
-Халтар азарга, хар халзан шүдлэн, хээр соёолонгоо түрүүлгэж, хул даага, хээр хязаалан, халиун үрээгээ айрагдуулсан.
- Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ. Таны дээд үеийнхэн морь уяж байв уу?
-Манай аав сайн уяач байсаан. Улс, аймаг, сумын цол гэж байгаагүй үед Хантай багтаа сумынхаа наадмын таван түрүү, нэг айргийг авчирч байсан уяач. Тухайн үед Хантай сум гэж байсан юм гэнэ лээ. Тэр жил аавын уясан их насны морь тавлаж, бусад нь түрүүлсэн байдаг. Миний хувьд аавынхаа энэхүү амжилтыг нь үргэлжлүүлж өөрийн унаган адуугаараа уралдах зорилго тавьсан хоёр дахь үеийн уяач. Би адуугаа сайжруулах үүднээс Очирдагва гэдэг хүнээс халтар азаргаа 14-тэйд нь авч байлаа.

- Харьмал азарга авчээ...
-Тэгсээн. Гэхдээ 1996 онд түрүүлгэж, 1997 онд гуравлуулаад, 1998 онд аймгийн 60 жилийн ойд “Их хурд” болно гээд дутуухан тавиад зургаалуулсан юм.
- Их хурдад хэдээр давхисан бэ?
-“Их хурд”-д хөлөөр нь аваачиж, 25-аар оруулсан. Тэр үед залуу ч байж, туршлагагүй ч байж дээ. Халтар азарга маань 1999, 2000 онуудад аймагтаа дахин түрүүлж, аргагүй хурдан хүлэг гэдгээ баталсан. Миний халтар азаргатай учирсан түүх бас их сонин. Ярих уу?
- Дуртайяа сонсоно
-1996 онд Халиун багт болсон хаврын уралдаанд 300 гаруй морь уралдаж, Барсын Босоо хүрэн гэдэг хавчиг морь түрүүлсэн юм. Тэгэхэд би хоёр их морьтой очоод 101, 105-аар давхиулсан. Уг нь миний хоёр морь эндээ түрүүлж, айрагдчихаад очсон ч тэнд олигтой давхиж чадаагүй. Тэгээд буцах замдаа халтар азаргатайгаа таарч авахаар шийдсэн. Залуу байж дээ. “Морь уяж болдоггүй юм бол азарга уяна” гэж өөртөө амлаад Төв аймгийн Сэргэлэнгээс ирж өвөлжсөн Очирдагва гэдэг айлаас авч байлаа.
- Өмнө нь уягдаж байсан гэдэг үү?
-Уясан юм билээ. Бугат суманд ирээд нэг айрагдсан гэсэн. Хүү нь надтай хамт явсан юм. Аавтай нь уулзсан “Би чамд зарна аа. Чи нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү байна” гэсэн нь ихээхэн урам өгсөн л дөө.
- 14-тэй азаргыг ямар ханшаар авах уу?
-10 бодоор авсан.
- Үнэтэй биш үү?
-Нэг их үнэтэй ч юу байх вэ. Наймаа хийчихээд очиход аав маань юм хэлээгүй. “Үүнийг ав” гээд л ялгаж өгч билээ. Хөөрхий аав маань хүү том болж дээ. Өөрөө мэдэг гэж бодсон байх. Би чинь таван хүүтэй айлын дундах нь.
- Нүдэнд тусаад шууд авъя гэсэн юм уу. Уралдаж байсныг нь сонсоод авъя гэсэн юм уу?
-Урьд нь сонссон. Гэхдээ би тэр халтар азаргыг хараа ч үгүй, мэдээ ч үгүй. Замд таараад л, “Энэ халтар азарга хэнийх вэ. Авъя” гэсэн. Ер нь их морь уяж чадахгүй юм байна, азарга уяж үзнэ гэсэн оргилуун хүсэл намайг дийлсэн юм болов уу.
- Таны урмыг хугалаагүй байх нь?
- Тийм ээ, үнэхээр хугалаагүй. Авсан жилээ багийнхаа өдөрлөгт тавьтал гурваар ирсэн. Тэгэхэд нь “Дутуу байна” гээд сайн хөлс аваад, аймгийнхаа наадамд түрүүлгэж байлаа. Хойтон жил нь гуравлахдаа бараг түрүүлэх дөхсөн. Манай аав “Чи үнэтэй азарга авсан. Нэг жил түрүүлгэж болно. Хоёр дахь жилээ яаж уралдахыг улс харж байгаа шүү” гэсэн юм. Тэгээд азаргаа айрагдуулчихаад сэтгэл хангалуун байж билээ.
- Халтар азарга ямар онцлогтой адуу байсан бэ?
-Миний халтар азарга хөгшин, харьсан гэж голомгүй өвөрмөц адуу байсан шүү. Цуг уралдаж байгаа адуугаа шувт үрдэг. Хойноос гараад явна, заавал урд адуугаа гүйцэж байж сална. Гүйцэж ирээд хаздаг. Тийм өвөрмөц зантай болохоор олон азаргатай уралдуулахад хэцүү. Ер нь сайн азаргануудыг үрдэг. Тийм болохоор нь дандаа их морьтой үсэргэдэг байсан. Гэсэн ч их морийг ч үрнэ. Урд талынхаа адууг заавал гүйцэж байж салдаг. Тэгсэн хэрнээ унаад явдаггүй сонин адуу байсан.
- Хэд хүрсэн юм бэ. 2000 оноос хойш уралдсан уу?
-2001 онд 13-аар оруулсан. Хавар нь хөөрхий босоогоороо өнгөрсөн.
- Танд олон төл өгсөн үү?
-Эр төл багатай. Хоёр хар даага гарсан нь хязаалан хүртлээ давхисан. Тэр үед тэжээл гэхгүй, байгалиар нь уяна. Би жижигхэн хоёр бөөс шиг хар үрээнүүдээ хязаалан болтол нь сайн давхиулсаан./инээв/ Тэгээд нэгийг нь Булган аймгийн Орхон сумын харьяат Алдарт уяач “тоодон” Батад зарчихсан. Яг л эцгийнхээ занг дуурайсан адуунууд болсон.
- Таныг улсын цолонд хүрэхэд нөлөөлсөн өөр ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Би халтар азарганыхаа төлүүд болон бага адуугаар сайн наадаж байсан хүн. Ер нь уясан даагаа ямар ч наадамд айрагдуулчихдаг байсан шүү.
- Дааганы уяа сойлгын тухайд хамгийн гол анхаарах ёстой зүйл нь юу вэ?
-Унаж сургахаас эхэлнэ. Би үрээнүүдээ зам дагуулж сургадаг. Эхлээд замаар явуулж сурах ёстой. Миний сургасан дааганууд унахад малаас үргэхийг мэдэхгүй. Одоо ямар ч уралдаанд машин зам дагаж явна. Машин зам дагуулж сургалаа, эргэлээ, машин зам дагуулж ухасхийлгэлээ, тарлалаа. Ерөөсөө тэр. Би байнга тэгж сургадаг.
- Нэг жилд хэдэн даага уядаг вэ?
-Би хамгийн дээд тал нь дөрвөн даага уяж байсан. Ер нь 1-2 даага бол мөнхийн уяна.
- Таныг хүмүүс “дааган” Эрдэнэбаяр гэх үү?
-Намайг “Панига” гэдэг. “Панига” нэрээрээ Булганд алдартай.
-Дааганд нь сайхан давхиулаад хурдыг нь таниулчихаар наймаа ярьж хүмүүс ирнэ биз?
-Зарна аа зарна. Бас хүний даага ч уяна. Азарга ч уяж байлаа. 100 азарга явахад 100-д ордог, зургаан азарга явахад зургаад нь ордог азаргыг уяад аймгийн наадамд арай түрүүлгээгүй, аман хүзүү, гурваар оруулж л байсан.
- Хэний азаргыг тэр вэ?
-Спиртийн Одончимэдийн бор азаргыг тэгж уяж байлаа. Бас Элбэг хүрэн байна. Ер нь хүний өөрийн гэхгүй нэг уясан морио заавал шөвгөрүүлж байж л салдаг хүн дээ, би. Болоогүй улсын наадамд ч очиж үзсэн. Тэр чинь хэдэн он юм бэ. Саяхан даа. Хүйн долоон худагт хангайн бүсийн уралдаан болсон шүү дээ.
- 2012 онд Да лам Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ой мөн үү?
-Мэдэхгүй байна. Нэг нь аймагт түрүүлсэн, нэг нь суманд айрагдсан хоёр даагатай очсон юм. Гэтэл аймагт түрүүлсэн Элбэг хүрэн даагыг эрлийз гээд хасчихсан. Тэр даагыг Буд гишүүнээс очиж авсан юм. Цэвэр монгол даага болохоор их гайхсан. Тэр бол нөгөө дааганаасаа холхон, хоёр км-т явдаг байлаа. Нөгөөдөх нь 25-аар орсон. Хэрвээ Элбэг хүрэн маань хасагдаагүй бол улсад ямар ч байсан айрагдчих байж дээ гэж бодсон.
- Улсын баяр наадам ямар санагдсан бэ?
-Мань мэтийн хөдөөний улс очиход төвөгтэй юм билээ. Бид дасаагүй болоод тэр юм уу, олон хүн ч очдог юм уу. Баргийн хүн очихооргүй санагдсан. Зөвхөн бариан дээр зогсохоос биш, бүртгүүлэхэд хүртэл төвөгтэй. Их хол. Түүнээс өмнө би бас анхны “Их хурд”-д очиж байсан л даа.
- Анхны “Их хурд”-ын талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-1998 онд халтар азаргатайгаа очсон. Анхны УАЗ-469, Фургоны байтай уралдаан байлаа шүү дээ. Хамгийн дээд уралдаан “Их хурд” гээд л аймгаас үүрэг өгсөн. Миний халтар азарганы ганц аюул нь морь үсэргэхэд цуг байхгүй бол явдаггүй байлаа. Тийм адууг тав хоног хөтөлж очоод тавьсан юм чинь ямар сайн байв гэж. Одоо бол морьдоо машиндаа ачаад л давхиулдаг болжээ, сайхан юм.
- Тэгэхээр хамгийн сургамжтай нь Хархорины наадам байжээ?
-Тийм, Хархорин байсан.
- Тэгвэл хамгийн баяр бахдалтай нь ?
-Олон айраг, түрүү авсан наадам л юм даа. 1996 онд анх халтар азаргаа түрүүлгэж, халиун даагаа айрагдуулсан. Ер нь жилд 1-2 түрүү, айрагтай нааддаг юм.
- Танай хүүхдүүд морь уяж байна уу?
- Би хүү, охин хоёртой. Охин Сайхан суманд амьдардаг, хүү сургуульд явдаг. Зундаа аавтайгаа морь уялцана аа.
- Сүүлийн жилүүдэд яаж наадаж байна вэ?
-Сонгуульт ажилтай болохоор морь уяж амжихгүй байнаа. Морь уяхаар зовоохын нэмэр. Морь уяна гэдэг бүхнийг хаяна гэсэн үг. Энэ жил уяж үзлээ. Мориор дутуу тоглохын нэмэр юм билээ. Үнэхээр морио уяад сайн явна гэх юм бол ажлыг хаях хэрэгтэй.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажнай хүлгийн босоо цагаан хийморь таныг өнө мөнхөд ивээж явах болтугай. Ажил үйлс тань өөдрөг, бүтэмжтэй байг.
Д.Энхтуяа
5 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө 3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат
-
4 цагийн өмнө Д.Ганзоригийн хээр
-
4 цагийн өмнө Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” …
-
Мягмар, 22:49 минут Сайн адууны эрэлчин, шандаст шаргын эзэн Ажинбааг …
-
Мягмар, 22:38 минут “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах Ухааны маги…
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
Мягмар, 22:16 минут Сумын Алдарт уяач Г.Дорж: Галшараас авчирсан адуун…
-
Мягмар, 21:57 минут Луу халтар
-
Даваа, 10:36 минут ТОД МАГНАЙ ПОДКАСТ-25: МАЛЫН ИХ ЭМЧ Д.НЯМЖАВ
-
Даваа, 10:16 минут “Хөгжилт” нэгдлийн ууган гишүүн, хурдан хүлгийн цу…
-
Даваа, 10:03 минут Ч.Батзоригийн хар
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
Баасан, 13:31 минут Баян ходоодны дааганы унаач Уралдаанч Б.Батхишиг: …
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
Баасан, 12:53 минут Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
Баасан, 12:43 минут Уяач Б.Сэр-Од: Халзан даагаараа төрийн наадмын анх…
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
1-р сарын 06 -нд Г.Гансүхийн хул
-
1-р сарын 06 -нд Уяач Г.Гансүх: Тэр үеийг үгээр илэрхийлэхийн аргаг…
-
1-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Н.Батболд: Хашаанд зогсоож тэжээ…
-
1-р сарын 04 -нд Уралдаанч Н.Билэгтсайхан: Том болоод эмч болно оо
-
1-р сарын 04 -нд С.Баярсайханы бор
-
1-р сарын 04 -нд Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наада…
-
1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сум…
-
1-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-24: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Э.МӨНХ-…
-
1-р сарын 02 -нд Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа …
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
1-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азт…
-
12-р сарын 30 -нд Ухаа адуугаар урамтай наадагч Сэр-Одын Сунайндагва
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
12-р сарын 30 -нд З.Тэмүүжингийн хонгор
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 27 -нд Уралдаанч Б.Сэргэлэнбаатар: Би удахгүй 8 нас хүрнэ
-
12-р сарын 27 -нд Н.Дөлгөөний халиун
-
12-р сарын 27 -нд Ууган хүүгийн хийморь асч, удмаа залган алдраа ман…
-
12-р сарын 27 -нд “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал: Б…
-
12-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төл…
-
12-р сарын 24 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-23: МАНЛАЙ УЯАЧ Б.ЦЭНДБААТАР
-
12-р сарын 24 -нд Сумын Алдарт уяач О.Баттулга: Ам гарна гэдэг морио…
-
12-р сарын 24 -нд Уралдаанч Н.Билгүүнманлай: Хул шүдлэнгээ айрагдуул…
-
12-р сарын 24 -нд Г.Адьяахүүгийн хул халзан
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
12-р сарын 23 -нд Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР
-
12-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ц.Нямхүү: Нас явлаа одоо уяхаа б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг б…
-
2020 оны 11-р сарын 08 -нд Хүннү халтар
-
Баасан, 12:58 минут Сумын Алдарт уяач Т.Буян-Өлзий: Бэлэгний гүүний уу…
-
12-р сарын 30 -нд Уралдаанч Б.Төрболд: Замынхаа талдаа ороход айрагт…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө …
-
12-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Алдраа авч чадаагүй аавыгаа дурсахуй
-
12-р сарын 21 -нд Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн да…
-
2020 оны 10-р сарын 13 -нд Б.Эрдэнэбаярын саарал
-
2020 оны 10-р сарын 26 -нд Дайчин халзан
-
2020 оны 11-р сарын 24 -нд МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нар…
-
2020 оны 11-р сарын 10 -нд Уралдаанч С.Эрхэмбаяр: Улсад уралдаж байгаа морьды…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Дөлгөөн халтар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Д.Рэнцэндорж: Баянбараат, Баянца…
-
1-р сарын 06 -нд Аймгийн Алдарт уяач Ч.Балжинням: Би аймагт зургаан…
-
Баасан, 13:21 минут АХ-ын 99 жилийн ойд 6-15-д хурдалсан дааганууд
-
2020 оны 11-р сарын 10 -нд Дүүгүүр хээр
-
1-р сарын 06 -нд МУ-ын Манлай уяач П.Энхмөнх: Наадам бүрдүүлэгч бид…
-
12-р сарын 16 -нд МОНГОЛ ХҮРЭН
-
2020 оны 10-р сарын 21 -нд Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд
-
12-р сарын 24 -нд Уяач Г.Адьяахүү: Цагаанхайрхан сумаас маань монгол…
-
Баасан, 12:46 минут Б.Сэр-Одын шарга халзан
-
2020 оны 10-р сарын 26 -нд АХ-99 жилийн ойд эхний 30-д хурдалсан их насны хүл…
-
12-р сарын 21 -нд Боржигон овогт Дэндэвийн Хишигжаргал
-
2020 оны 12-р сарын 13 -нд Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүр…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Х.ТҮМЭНБАЯРЫН ХУЛАН БУУРАЛ
-
2020 оны 10-р сарын 13 -нд Сумын Алдарт уяач Ц.Алтанхуяг: Хүрэн азарга улсад …
-
2020 оны 10-р сарын 26 -нд Тод манлай уяач Д.Хишигжаргал: Моринд дуртай охинд…
-
2020 оны 12-р сарын 13 -нд З.ПҮРЭВ-ОЧИРЫН ЗЭЭРД
-
2020 оны 10-р сарын 16 -нд Мадаггүй сайхан нааддаг Макс галын уяачид
-
2020 оны 12-р сарын 13 -нд Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурд…
-
2020 оны 10-р сарын 21 -нд Сумын Алдарт уяач Г.Одбаатар: Манайхан Баянхонгор …
-
2020 оны 11-р сарын 24 -нд Г.Ганбаярын хар
-
2020 оны 11-р сарын 08 -нд Д.ДАЯНДЭМИДИЙН ХОНГОР
-
2020 оны 10-р сарын 16 -нд МЭНГЭТ ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 17 -нд МУ-ын Заан Ч.Батзориг: Төрийнхөө наадмаас нэг дор …
-
2020 оны 10-р сарын 13 -нд Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн …
-
Мягмар, 22:28 минут Ч.Батзоригийн шарга халзан
-
2020 оны 12-р сарын 07 -нд Т.УУГАНБАЯРЫН ХҮРЭН
-
2020 оны 11-р сарын 24 -нд АХ-ын 99 жилийн ойд 11-30 хурдалсан соёолонгууд
-
12-р сарын 23 -нд Б.Батсүхийн унаган зээрд
-
Ням, 20:50 минут Аймгийн Алдарт уяач М.Ганцогт: Баруун бүсийн түрүү…
-
12-р сарын 30 -нд АХ-ын 99 жилийн ойд эхний 6-30-д хурдалсан шүдлэнг…
-
12-р сарын 30 -нд Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмы…
-
12-р сарын 24 -нд АХ-99 жилийн ойд эхний 11-30-д хурдалсан хязааланг…
-
2020 оны 10-р сарын 19 -нд Ц.ЧИНГИСИЙН БУУРАЛ
-
1-р сарын 02 -нд Ц.Гончигсүрэнгийн хээр
-
2020 оны 12-р сарын 07 -нд Аатай ах дүүс
-
1-р сарын 06 -нд П.Энхмөнхийн сартай хул
-
2020 оны 11-р сарын 19 -нд Ц.Буянбаатарын саарал
202.179.27.26
Ахдаа баярлалаа сайхан юм сонслоо. Сайхан хурдан буян шүү
Reply66.181.178.158
Мундаг шүү ахдаа амжилт хүсье. Үг үсгийн алдаагаа хянаарай
Reply202.9.40.61
мундаг шүү ахдаа баяр хүргье
Reply202.9.40.184
Wow
Reply202.179.21.196
Wow
Reply