174 азарга бүртгүүлж, гарааны зурхай руу хөдлөх гэж байна

Сэтгүүлч
7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам албан ёсоор эхэлж, адуун сүргийн манлай азарга гарааны зурхай руу хөдлөх гэж байна. Онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй өнөө жилийн азарганы уралдаанд 175 хурдан ажнай бүртгүүлжээ.

Онцолбоос: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Пүрэвийн Батсайханы Тэнгэрийн хээр /4/, Босоо хээр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн саарал /110/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Очирсүрэнгийн  зээрд /120/, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хар /500/, Төв аймгийн Бүрэн сумын харьяат Дашийн Ариунбаярын хонгор  /313/, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Г.Гантулгын хээр /423/, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Мөнхнасангийн Бүлтэн бор /398/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Ганболдын Энхбаатарын хүрэн /272/, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр /508/, Төв аймгийн Архуст сумын харьяат Б.Баярбаатарын хул /223/, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Ж.Энхболдын сартай зээрд /241/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Бадралын Энхбаатар хонгор халзан /556/, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн цавьдар /78/, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөрийн хонгор /668/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Манлай уяач Г.Мөнхсайханы хар /155/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Зоригсайханы Тулгын халтар /317/, Төв аймгийн Аргалант сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн шарга /307/, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Манлай уяач Ц.Гантөмөрийн хүрэн /488/, Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач С.Мөнхбатын хээр /428/, Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Бумбангийн Мөнхтүвшингийн хонгор халзан /773/, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Энхтөрийн Зоригтын хээр /544/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Жаргалсайханы хонгор будан /230/, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэгвийн Дагвадоржийн Шонхор зээрд /303/, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Цогбаярын Хүрэлтулгын хүрэн /304/, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Батаагийн Бөхбатын халтар /525/, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр /895/ зэрэг улс, бүс, Их хурд уралдаануудад түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд шандас сорихоор тус, тус бүртгүүлжээ.


Хүйн долоон худагт нартай сэрүүхэн байна.

У.Энхмаа

Гэрэл зургийг Д.Амаржаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна