Г.Чинзоригийн халтар соёолон түрүүллээ

Сэтгүүлч
7-р сарын 12 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морьдын уралдаан тун сонирхолтой болж барианд орлоо. 184 соёолон бүртгүүлж,  78 нь гараанаас  гарчээ.  Түрүүлж, айрагдсан хурдан үрээнүүдийг танилцуулъя.

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн халтар. Уралдаанч Б.Бат-Оргил.


2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан. Уралдаанч Н.Отгонболд.


3. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Г.Батболдын сартай хээр. Уралдаанч О.Лхагва.


4. Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул С.Энхтөрийн хээр. Уралдаанч С.Эрхэмбаяр.


5. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Ч.Батзоригийн бор. Уралдаанч Э.Энхбаяр.


У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна