Хязааланд 286 үрээ бүртгүүлжээ

Сэтгүүлч
7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хязаалангийн уралдаанаар эхэлдэг уламжлалтай ч долдугаар сарын 10-нд Хүйн долоон худагт үргэлжилсэн бороо орсны улмаас хойшилж, өнөөдөр буюу долдугаар сарын 13-нд уралдах болсон билээ. Онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй өнөө жилийн хязаалангийн уралдаанд 286 хурдан үрээ бүртгүүлжээ. Түүнээс онцолбол:

Өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар /29/, улс, бүсийн түрүү Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Сүхбаатарын Дэмчигийн Улс хүрэн /176/, бүсийн уралдааны түрүү Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дашзэвэгийн Дэлгэрнасангийн Сүлд хүрэн /103/, улсын айраг Увс аймгийн Улаангом сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхболдын Зоригийн зээрд /199/, бүсийн уралдаанд айрагдсан Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Баасанцэрэнгийн Энхзоригийн бор /420/, бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Борнуур сумын уугуул Баярмагнайн Батсуурийн хээр /777/ уралдахаар тус, тус бүртгүүлсэн байна.

Тун удахгүй хурдан хязаалангуудыг үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр  хэмжилт хийж, ялгах болно.

Хүйн долоон худагт манантай, сэрүүхэн байна.

У.Энхмаа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна