Д.Баттөгсийн улаан буурал

Сэтгүүлч
2020 оны 9-р сарын 13 -нд

Говьсүмбэр аймгийн харьяат Доржийн Баттөгсийн улаан буурал азарга АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаад хурдалсан. Залуу уяач Чулуунбатын Цэрэндашийн уяа сойлгыг нь тааруулсан буурал азарга өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж байсан билээ. Харин эзэн уяач Д.Баттөгсийн хувьд  2015 онд Увс аймагт болсон баруун бүсийн уралдааны эрлийз дээд насны ангилалд хээр алаг азаргаа аман хүзүүнд хурдлуулж байсан бөгөөд өнөө жил азаргаа зургаад, шүдлэнгээ 18-д хурдлуулжээ.

Удам, угшил: Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу.

Эцэг:

Эх: Залуу уяач Цэрэндашийн улаан буурал гүү.

Амжилтын товчоон:

2019 онд хязаалан:

“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2020 онд соёолон:

АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.