З.Тулгын Код халтар

Сэтгүүлч
9-р сарын 28 -нд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Зоригсайханы Тулгын халтар азарга Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10-т хурдалсан. Дааган цагаас эхлэн уягдаж, аймаг, орон нутгийн чанартай наадамд түрүүлж, айрагдаж байсан халтар азаргыг хонгор нутгийн морь сонирхогчид Код халтар хэмээн нэрлэдэг бөгөөд сарваандаа Баацагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөрд ирж байжээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Хадбаатарын хээр азарга
Эх: Монгол Улсын Манлай уяач Ц.Онгуун унаган халтар гүү 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:

-Баянхонгор аймгийн төвийн бүсийн уралдаанд аман хүзүү
-Монгол Улсын Алдарт уяач Б.Бүрэнтөрийн цолны мялаалга наадамд түрүү
2017 онд шүдлэн:
-Баянхонгор сумын 60 жилийн ойд аман хүзүү
-Арвайхээр сумын 280 жилийн ой, Монгол түмний морины их шүтээний нээлтэнд зориулсан хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
-Завхан аймгийн Идэр суманд болсон Ялгуусан хутагтын мялаалга наадамд түрүү
-Ховд аймгийн Булган суманд болсон Торгууд түмний баяр наадамд аман хүзүү
2018 онд хязаалан:
-Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү
2019 онд соёолон:
-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 27 
2020 онд хавчиг:
-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

Б.Хастөр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна