Уралдаанч Г.Мөнхболд:Анхны айргаа авлаа гоё юм аа

Сэтгүүлч
10-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Буянт сумын уугуул, уяач Б.Эрдэнэбаярын саарал морь айргийн дөрвөөр давхисан. Уг морийг 101 дугаартай, 11 настай уралдаанч Галтайн Мөнхболд хүү унасан билээ.

-Сайхан наадаж байна уу? 
-Сайхаан. Та сайхан наадаж байна уу? 
-Сайхаан. Төрийнхөө баяр наадамд хэд жилдээ морь унаж байна вэ? 
-Дөрвөн жил морь уналаа. Харин улсын баяр наадмаас анхны айргаа авч байна. Гоё юм аа. Уг нь өглөө азарга унах байсан ч хасагдсан. 

-Уралдаанчийнхаа хувьд өөр ямар амжилтыг үзүүлсэн бэ? 
-Өнгөрсөн жил Дорнод аймагт саарал морьтой тавлаад, Говь-Алтайд их морь гуравлуулсан гээд сайхан амжилтууд надад бий.
-Аль сургуульд сурдаг вэ? 

-Төв аймгийн Зуунмод сумын дунд сургуулийн VI ангид сурдаг. 
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж бодож байна даа. 
-Аав маань морь уядаг байлаа. Бас ах мундаг уралдаанч байгаад хасагдсан. Би том болоод уяач болно оо л гэж боддог. Баяр наадамд нэрээ гаргасан Тод манлай нар шиг л болохыг хүсч байна. 
-Ирээдүйн Тод манлайн дараа дараагийн уралдаанд нь амжилт хүсье. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна