Сумын Алдарт уяач Ц.Төвсанаа: Жирийн малчид, уяачид монгол адуугаар наадах боломж улам хумигдаж байна
Төв аймгийн Зуунмод сумын харьяат Цэвээний Төвсанаагийн ярилцлагыг хүргэж байна.
-Та Увс аймгийн уугуул хүн. Танайхан хэзээ Төв аймагт суурьшсан байдаг юм бэ?
- Манай аав Увс аймгийн Улаангом суманд 20-иод жил морь уясан, хурдан улаан морьтой Цэвээн гэж нутаг орондоо алдаршсан сайхан буурал байсан.
Голдуу улаан бор зүсмийн адуунууд нь аймгийнхаа наадамд айрагдаж, арвын дотор давхидаг. Аавын хурдан морины амжилт аймгийн наадмын айрагны 20 шахам баярын бичиг одоо ч надад бий. Би тэдний хоёр дахь хүү болж мэндэлж, бага насаа морин дэлэн дээр өнгөрөөсөн. 1971-1978 он хүртэл хурдан морь унаж, аавын 20-иод айраг түрүүний талыг нь авсан.
-Тэр улаан бор зүсмийн адуунууд ямар угшилтай байсан бэ?
-Увс аймгийн Тариалан сумын Даахьт гэж хүний хурдан шарга азарганы угшилтай. Манай хамаатны хүн байсан юм л даа. Тэдний шарга азарганд гүү хураалгаж төл авсан гэдэг юм. Аав багаасаа адуунд дуртай, морь унадаг байсан болохоор нутгийнхаа хурдтай гэсэн айлуудаас сайн гүү мал цуглуулсан байсан. Шарга азарганы төл улаан борууд ялангуяа бага насандаа их хурдалсан юм.
-Аймгийн 20-иод айраг түрүүтэй гэхээр одоогийнхоор бол элбэг аймгийн Алдарт уяачийн болзол хангасан байна. Зарим аймаг нөхөж цол олгосон байдаг юм билээ?
-Аавыг өөд болсны дараа их гэрээсээ айраг түрүүний бүх баярын бичгийг нь аваад аймгийн Алдарт цолыг нь авъя гэсэн чинь нөхөж олгохгүй гэсэн.
-Та аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Таван хүүгээс нь би ганцаараа аавыгаа залган морь уяж байгаа. 10 дугаар ангиа төгсөөд хотод цэргийн сургуульд ирээд нэг хэсэг мориноос хөндийрсөн л дөө. Сургуулиа явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Онц төгссөн учраас хотод хуваарилагдаж Улиастайн цэргийн ангид салаан захирагчаар очиж ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байлаа. Тэнд нэг жил болоод ангиараа Сэргэлэнгийн дивизэд нүүж ирсэн юм. Тэгээд эндээс хань ижилтэй болсон. Цэргийн байгууллагад 15 гаруй жил ажиллаад 90-ээд онд төсвийн байгууллага цалин бага болохоор нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч хувиараа бизнес хийсэн.
-Анх ямар адуу уяж байв?
-Хувиараа юм хийснээсээ хойш морь уяж эхэлсэн л дээ. Зүүндэлгэрт нэг гэртэй, малын захтай болсон байсан. Нэг хэсэг аймгаараа л хурдан моринд дуртай болж олон хүмүүс морь уяж эхэлсэн. Миний ч гэсэн хобби илэрч өөрийн гэсэн морь уямаар санагдаад. Ах дүү нар маань ч намайг бараадаад энд шилжиж ирээд, эд нартаа баяр наадмыг утгатай, үзэх хүлээх юмтай болгоё гээд морь уяж эхэлсэн.
Эхлээд Төв аймгийн Баянцагааны Дамдиндоржийн Хуягбаатар гэдэг хүнээс хүрэн азарга худалдаж авсан. Тэр азарга маань сайн давхисаан. Шүдлэндээ Дэлгэрцогтод аман хүзүүлж, хязааландаа Баянцагааны 80 жилд түрүүлээд, соёолондоо нэг суманд айрагдаж, хавчигтаа өнжиж, 2008 онд долоотой азарга надад ирсэн юм. Надад ирсэн жилээ аймгийн наадамд долоолоод, Заамарт болсон улсын төвийн бүсийн уралдаанд есөд орсон. 2009 онд аймгийн наадамд айргийн гуравт давхиж, Баянхонгорт болсон Ламын гэгээний ой, хангайн бүсийн уралдаанд 12-оор давхисан. 2010 онд аймгийнхаа наадамд аман хүзүүнд давхисан. Ийм сайхан хурдан адуу надад ирэнгүүтээ их сайхан хурдалсан.
-Түүнээс хойш яаж давхисан бэ?
-2011 онд уяа сойлго алдаад 13-аар орсон юм. Тэр жил хавар нь тарчигдуу, зун нь гантай, тэжээдэггүй байсан болохоор олигтой давхиагүй. Тэгээд дараа нь Архангай аймгийн Тоглохын талд болсон хангайн бүсийн уралдаанд уралдаж, 12-оор ирээд түрүүлсэн азарга нь эрлийз гэж хасагдаад 11-т орсон. Дараа жил нь аймагтаа 15-аар давхисан. 2013 онд хавар нь Багануур, Багахангайн бүсийн уралдаанд түрүүлж, зун нь Мөнгөнморьтын 90 жилд арваар давхиад, аймагт 400-гаад азарганаас 40 гаргаад ирсэн. 2014 онд аймагт арваар, Баян сумын 90 жилд есөөр давхисан. Тэгээд 15 хүргээд хөгшин азарга уялгүй амраасан.
-Хэдийгээр айрагдаж чадаагүй ч улсын чанартай бүсийн уралдаануудад сайн давхиж байжээ. Төлүүд нь хурдалсан уу?
-Төлүүд нь хурдалж байна аа. Гэхдээ аймгийн баяр наадамд айрагдаагүй, 10 гаруйгаар ирж байна. Яагаад гэхээр эрлийз адуу зонхилчихоод эрлийз адууны хурдыг монгол адуу гүйцэхгүй байна. Хуучин шиг дан монголоороо уралдсан бол айрагдчихаар юм бий. Суманд бол айрагдаж байгаа. Хүрэн халзан хавчиг азарга шүдлэндээ Мөнгөнморьтод гурваар давхиад, хязааландаа Баянд баахан эрлийзийн ард 15-аар ирсэн. Соёолондоо Цэцээ гүний хурд аймгийн бүсийн уралдаанд долоод ороод, хавчиг азарга Эрдэнэ сумын наадамд айргийн тавд давхисан. Долоотой өнжөөгөөд, ноднин наймтай Баянцагааны наадамд зургаалсан. Тэрний төл даага, шүдлэн гарч эхнээсээ нэг нь ноднин Баянцагааны наадамд гуравлалаа. Хүмүүс зарчихаач гэхээр нь хүрэн соёолон үрээ зарсан байгаа.
-Өөр ямар адуугаар наадаж байна вэ?
-Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Жаргалсайхан гэж хуурай дүүгээсээ авсан цавьдар халзан азарга байна. Хэнтийн Цэнхэрмандалын гаралтай адуу. Даага, шүдлэнд нь Жаргалсайхан уяад 2015 онд шүдлэндээ Сэргэлэнгийн 90 жилд тавлаад, Алтанбулаг суманд болсон аймгийн баруун бүсэд айрагдсан байсан. Намар нь би худалдаж аваад хязааландаа аймагт долоогоор, соёолондоо Багануур Багахангайн бүсэд арваар давхиад, Цэцээ гүний хурдад айргийн тавд хурдалсан. Хавчиг азарга азаргатай ноцолдож бэртээд тэрнээс хойш уягдахгүй байна. Энэ азаргандаа хүрэн азарганыхаа охин төлүүдийг хураалгаж байгаа. Гайгүй төл гарах байх аа.
-Аймгийн чанартай уралдааны хичнээн айраг түрүүтэй вэ?
-Аймгийн чанартай уралдааны таван айраг, сумын наадмын 10 гаруй айраг бий. 2016 онд Зуунмод сумын алдарт уяач болсон юм. Аймгийн Алдарт уяачийн болзлыг хараахан биелүүлж чадаагүй, хүрнийхээ төлөөр биелүүлнэ гэж найдаж байна даа.
-Эрлийз уралдаж байгаа болохоор монгол адуугаа айрагдуулж чадахгүй байна гэх утгатай үг хоёр ч удаа таны ярианд давтагдлаа. Саяхан уяачид их хурлаа хийж сэрвээний өндрөөр хэмжиж ялгахаар болсон. Сэрвээний өндөр хэмжихээр зөв ялгалт болж чадах болов уу?
-Сэрвээний өндрөөр хэмжинэ гэдэг их буруу юм байгаа юм. Эрлийзжээд хоёр гурав дахь үедээ ороод бие жижгэрчихсэн эрлийз адуу байгаа. Тэгэхээр давхар үүлдэрлэг байдлыг ч харгалзах ёстой. Дээр нь сэрвээний өндрийг 2см-ээр нэмчихлээ шүү дээ. Тэгэхээр эрлийз уралдах боломж 2см-ээр нэмэгдчихлээ гэсэн үг. Эрлийз уралдаж, жирийн уяач, малчид монгол адуугаар наадах боломж бололцоо улам хумигдаж байна гэж ойлгож байгаа. Ер нь монгол адуу суманд ч айрагдахад хэцүү болсон. Нөгөө талаар ер нь хүмүүс сайн ч уядаг болсон, адууны угшил нь ч сайжирсан учраас хаа газрын наадам чансаа өндөртэй болсныг бас үгүйсгэж болохгүй.
-Хусуурыг тань хатаалгүй өвлөж авах залгамж хойч үе бэлтгэгдсэн үү?
-Залгамж үе жаахан тодорхойгүй л байна. Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү гадаадад сургууль соёл гэж яваад морь сонирхохгүй л юм. Ач зээ нараас гарах байх гэж найдаж байна даа.
Д.Энхтуяа
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 23 цагийн өмнө Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
66.181.161.30
энэ буурал азарга Энэ Төвсанаагийн азарга биш шүү дээ! Өөр хүний азарганы зураг дураараа тавьчихсан байх юм!
Reply66.181.161.64
тэнэг идда
Reply