ОД ХҮРЭН

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 97 жилийн ойгоор хар шүдлэн зургаад хурдлуулж давхар уяагаар Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиулан том наадмын анхны айргаа хүртсэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гэзгээгийн Батбаатарын Од хүрэн хязаалан долоод давхилаа. Шүдлэн наснаас эхлэн уягдсан хүрэн үрээнийхээ талаар эзэн нь дараах мэдээллийг өгсөн юм.

УДАМ, УГШИЛ:

Г.Батбаатарын унаган адуу. 
Эцэг: Тод манлай уяач С.Ганхуягийн Хөөрхөнөө хэмээх бор азарганы төл хээр азарга
Эх: Г.Батбаатарын унаган хүрэн гүү. 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд шүдлэн:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд дундуур 
Говьсүмбэр аймагт болсон “Боржигон” төвийн бүсийн уралдаанд долоо
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд долоо


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна