А.Лхагвын хүрэн

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 21 -нд

Сүүлийн хоёр жил дарааллан төрийн наадамд их насны морь айрагдуулсан “Агт-Эрдэнэ хүлэг” галынхан өнөө жил ч амжилт арвин сайхан наадлаа. Дөрвөн айраг хүртсэн гал уяаныхны талаар наадмын өмнө “Буянтоогийн уяаны хэдэн үрээнүүд хэрэг тарьж мэдэхээр байх чинээ” гэсэн яриа дуулдаж байв. Харин наадмаар Аюушжавын Лхагвын хүрэн аман хүзүүнд хурдалж, бусад нь зарлагдсангүй. Учрыг лавлаваас энэ хүрнээс бусад нь мордож чадаагүй гэнэ. Гарсан цагаас өнгөлсөн хүрэн үрээ гал уяаныхаа өнгийг тодорхойлж аман хүзүүнд хурдалсан.Түүний удам, угшлыг тодруулбаас:

УДАМ, УГШИЛ:

Эцэг: 
Эх: 

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд даага:
Багахангай дүүргийн дунд сургуулийн ойд түрүү 
2020 онд шүдлэн:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна