Аймгийн Алдарт уяач Б.Батсүх: Ийм л үр дүн хүлээж, бүтэн жил уялаа шүү дээ
-Зүүн хязгаараас зорин ирж төрийн наадмын хишиг хүртсэнд баяр хүргэе. Баяр наадмын сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Ардын хувьсгалын 99 жилийнхээ ойд хоёр шүдлэнтэй ирж, нэгийг нь айрагдуулсандаа их баяртай байна. Нөгөөг нь мордуулж чадаагүй ээ. Миний үрээнүүд наадмын өмнөх сунгаануудад 50 км/ц-ийн хурд үзүүлж байсан тул төрийнхөө наадамд ирэхээр шийдсэн юм.
-Сайн мэдээ дуулна гэдэгтээ итгэлтэй байжээ дээ.
-Ийм л үр дүн хүлээж, бүтэн жил уялаа шүү дээ. Дээр нь мэдээж тэр өдрийн аз хийморь түшсэн байх.
-Даага улсад уралдсан гэл үү?
-Тийм. Эхний 60 даагыг барьсан. Миний зээрд даага 59-д ирсэн юм.
-Зүүн бүсийн уралдаануудад одтой сайхан нааддаг. Төрийн наадам гэдгээрээр өөр санагдах юм уу?
-Уяач бүр улсынхаа наадамд морь айрагдуулахыг хүсэж мөрөөддөг байх. Тэр тусмаа унаган тамгатай адуугаа улсын наадамд айрагдуулах гэдэг их хувь завшаан. Тэгж бодоод туйлын их баяртай байгаа.
-Зээрд, хүрэн адуугаар сайхан наадах юм.
-Манайхан дөрөв, таван үеэрээ морь уяж байгаа улс. Миний мэдэхийн хүрэн зээрд адуутай байсан. Би дөрвөн настай морины нуруун дээр гарч, 13 хүртлээ хурдан морь унасан. Намайг унаж байх үед аавын минь адуу их хурдан байжээ. Айраг, түрүү алддаггүй сэн. Тэгээд 17-тойгоосоо эхлэн бие даан морь уяж, тэр жилээ аавынхаа хонгор морийг сумын наадамд дөрвөөр давхиулж байлаа. 22 настайдаа сумынхаа наадмаас найман айраг, түрүү авч байсан.
-Уясан цагаасаа эхлээд амжилт гаргасан юм байна.
-Аймгийн чанартай наадмын 15 айраг, түрүүгийн амжилтаар 2017 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Морь уясан жилүүдэд тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач.
-2015 онд Дорнод аймгийн Чойбалсан суманд Маршал Чойбалсангийн мэндэлсний 125 жилийн ой гэж улсын чанартай том наадам болсон юм. Тэгэхэд миний Сөнгө зээрд даага түрүүлж, их баярлуулж байлаа.
-Дараагийн удаа илүү дэлгэрэнгүй ярилцах хувь тохиох биз ээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Хастөр
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.74
хастөр дандаа нэг хагас дутуу юм оруулахын боль!!!!!
Reply66.181.161.46
То Вангийн удамтай Халх нутгийн унаган хүү, аймгийн алдарт уяач нагац дүүдээ, Уясан морьд нь хурдан , унасан эзэн эь цовоо байж улам их амжилт гаргаж Улсын алдарт уяач болохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.Удам дамжсан уяач хүн дээ. Алсын хараатай, амьдралын зорилготой, хөдөлмөрч мундаг залуу шүү нагац минь.
Reply66.181.183.111
. Баяр хүргэж, их амжилтыг хүсье
Reply66.181.189.190
Turulh nutgaas mini ulsiin tsolton tursungvi
Reply