Б.БАЯРДОРЖИЙН ЛАКИ ХАР

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 23 -нд

Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн халзан үрээ Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аравт хурдаллаа. Өнгөрсөн жил улсын наадамд есөд давхиад, давхар уяагаар баруун бүсэд айрагдсан энэ хурдан хүлгийн талаар дэлгэрүүлбэл:

УДАМ, УГШИЛ: Б.Баярдоржийн улсад шүдлэн аман хүзүүдэж, Өвөрхангайн бүсэд түрүүлсэн хурдан хээрийнх нь төрсөн дүү. 

Эцэг: Монгол Улсын Алдарт уяач Б.Баярдоржийн хээр азарга.
Эх: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ч.Гантөмөрийн харуудын угшилтай хар гүү.

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:
Дорноговь аймагт болсон говийн бүсийн уралдаанд зургаа
2019 онд шүдлэн:
АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд ес
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд айргийн гурав
2020 онд хязаалан:
АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 10

Б.Хастөр


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.