Сумын Алдарт уяач Х.Баяраа: Тахийн азарганы үр төлүүд их хурдалсан
Олон ястны өлгий Ховд нутгийн уяачдын цуврал ярилцлагын салхийг Алтай сумын Алтангадас хоёрдугаарт багийн харьяат, сумын Алдарт уяач Холдонгоон Баяраа хагалж байна. 1946 оны 5-р сарын 29-нд Байшинтын адаг ус хэмээх газар айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр удам дамжсан уяач.
Мөн өвөг эцгээс Захчин ястны бие биелгээг сурч, олон аван шавь бэлтгэн 1980 онд Соёлын Тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтангадас одон, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, ХХААЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан байна.Ингээд соёлын өвийг тээн дэлгэрүүлэгч буурал уяачийн ярилцлагыг хүргэе.
-Захчин түмнийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа эрхэм хүнтэй уулзаж буйдаа баяртай байна. Ярилцлагаа энэ талаар эхлүүлбэл ямар вэ?
-За тэгье ээ. Миний өвөө сайхан дуулдаг, сайхан биелдэг хүн байсан. Хүүхэд байхдаа өвөөгийнхөө биелэхийг хараад дуурайдаг. Мөн нутгийн авьяастай хөгшдөөс ч суралцсан. Тэгээд 1960-аад оны үед буюу дөрөвдүгээр ангид байхдаа анх Захчин ястны бие биелгээг биелж байлаа. Тэр үеэс хойш улам бүр баяжуулсаар, суралцсаар 1980 онд МУ-ын СТА хэмээх эрх цолыг хүртсэн. Захчин ястны биелгээ нь 13 төрөлд хуваагдах бөгөөд хөдөлгөөний хувьд гол төлөв нүүдэлчдийн өдөр тутмын хөдөлмөрийг тусгасан байдаг. Гэхдээ тухайлсан агуулгатай. Жишээлбэл Хүрэн торгот гэхэд хүний хүмүүжлийг харуулсан. Тэнэмэл залуугийн амьдралыг харж болно. Харин Жороо морь биелгээнээс жороо морины явдлыг, Эрийн гурван наадам биелгээнээс гэхэд бөхийн дэвээ шаваа, морины давхил, харваач эрийн цэц мэргэнийг харж болно. Энэ мэтчилэн сайн харвал биелгээ бүр дахин давтагдашгүй өвөрмөц хөдөлгөөнүүдийг агуулсан байдаг.
-Захчин түмэн дуу хуурт дуртай. Сайхан ч дуулдаг юм байна гэдгийг мэдэрч явна.
-Манайхан их найрсаг зочломтгой хүмүүс. Анзаарагдаж байгаа байх. Захчин уртын дуу олон нугалаатай. Үйл болгонд зориулсан олон төрөлтэй. Жишээлбэл бэр гуйхад дуулдаг дуу, бэр авахад дуулдаг дуу, ая барихад дуулдаг дуу, залуу хүргэн ирэхэд дуулдаг дуу бүгд өөр. Тэр бүү хэл айлд ороод архи нэхэхэд дуулдаг дуу, ах дүүгээ хүндлэхэд дуулдаг дуу нь хүртэл өөр. Захчин түмэн алиа хошин зантай өөдрөг улс байдаг тул тэр нь дуу хуурт нь тусгалаа олж нэгнээ шоглосон өнгө аястай дуунууд элбэг. За тэгээд залуус хайр сэтгэлээ илэрхийлсэн, аав ээжээ хүндэлсэн, морь малаа магтсан үгтэй дуунууд түгээмэл.
-Тухайн ард түмний аж байдлыг соёл урлагаас нь бэлхнээ харж болдог.
-Тэгэлгүй яахав. Би анх Жалам харыг биелэдэг байлаа. Сурахад амар байдаг юм. Тэгээд урлагийн үзлэгт орж сум, аймаг, улсын гээд олон тайзан дээр гарсан. Хамгийн сүүлд уржнан Хүйн долоон худагт болсон өв соёлын их наадамд оролцлоо. Аймаг, сум бүрийн төлөөлөл ирж оролцсон тэр том наадамд Ховд аймаг хоёрдугаар байр эзэлж, 15 сая төгрөгөөр шагнуулсан. Миний хувьд Өв соёлын их наадмын алтан медаль, Өв тээгч хэмээх хүндэт өргөмжлөлөөр шагнуулсан.
-Сайхан санагдаж байна. Залуучууд, үр хүүхдүүддээ зааж сургадаг биз дээ.
-Заалгүй яахав. Нэг охин суманд хөгжмийн багшаар ажилладаг. Ач зээ нарын ихэнх нь биелнэ. Дээр нь сумын цэцэрлиг, сургуулийн хүүхдүүд, багш ажилчдад уртын дуу, бие билгээг заадаг. Хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор сайн дурын үндсэн дээр хийж байгаа ажил. Их баярласан зарим нэг хүмүүс “миний хүүхдийг биелж сургасанд баярлалаа. Хүүхэд маань алтан медаль авлаа” гээд тамхины мөнгө өгч байдаг юм.
-Шавийн эрдэм багшаас гэдэг.
-Намайг багшаа гэдэг 60, 70-аад хүн бий. Тэднээс СТА цол хүртсэн долоо, найман хүн байна. Том бага уралдаан наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн хүүхэд бол олоон олон.
-Биелэхийн ач тусыг нэрлээч.
-Олон. Эрүүл энх байж, урт удаан насална. Би өнөөдөр 75 настай ч нүднээс бусдад асуудал алга. Өдий насанд өвдөх өвчингүй байгаа нь биелгээтэй холбоотой. Биелэхэд бүх үе оролцдог. Оролцдоггүйгээрээ нүд л муудаж байна. /инээв/
-Хөдөлгөөн хөнгөн шингэн, ой ухаан сийрэг юм. Одоо хоёулаа үндсэн сэдэвтээ оръё. Хэзээнээс хурдан хүлгийн хиймориор цэнгэх болсон бэ?
-1970-аад оноос эхэлж ээжээрээ заалган уядаг болсон. Миний өвөө буюу аавын аав морь уядаг байсан. Харин өөрийн аав морь уяж байхыг мэдэхгүй юм.
-Ээжээрээ заалгаж гэсэн тань сонирхолтой санагдлаа. Ижий тань энэ талын эрдэмтэй хүн байв уу?
-Тийм. Миний ээж бүх насны морь уядаг. Эмнэг, хангалыг сургадаг адуунд эрэмгий хүн байсан. Гуужваан Улмаа гэхээр энэ сумынхан андахгүй ээ. Морь булгиад цоройж байхад мордчихдог тийм эрэмгий хүн байж билээ. Ижий минь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн. Олон хүүхэд төрүүлсэн бүсгүй гэхэд нас барах хүртлээ мориноос холдоогүй дээ.
Намайг ухаан ороод бие даахтай болоод ирэхээр морь хэрхэн уяхыг зааж сургадаг болсон. Ээж минь энэ морийг тэгж уя, ингэж уя гээд заана. Би хэлснээр нь хийнэ. Манай морьд ямар ч наадмаас айраг, түрүү алдахгүй. Тэгээд ааваас асуухад “манай адуу тахийн удамтай” гэж хэлдэг байсан.
-Танай нутаг тахьтай юм уу?
-Тахьтай байсан юм гэнэ лээ.1948 онд дууссан гэдэг юм.Тэгээд дахин тахь нутагшуулаад одоо 50, 60-аад тахьтай болоод байгаа гэсэн шүү. Анх дахин нутагшуулахад их номхон дөлгөөн зантай байсан. Одоо байгальдаа дасан зохицож зэрлэгшээд их омголон болсон байна лээ.
-Танай адуу тахьтай хэрхэн сүлэлдсэн талаар сонсож дуулснаа ярьж өгөөч.
-Манайхны дээдчүүл Халзан хэмээх газар өвөлждөг байсан юм билээ. Тэр нь одоогийн тахь нутагшуулаад байгаа газар. Тэрүүгээр нутаглаж байхад нь адуу нь тахьтай сүлэлдсэн бололтой юм билээ. Манай адуу хул голдуу зүстэй. Тахийн азарга байдас хураагаад хойтон жил нь эр унага гарснаар нь азарга тавьсан гэдэг. Тэр азарганы эр төл болгон нь хурдалсан. Хамгийн эхлээд нэг хул морь гарч уралдах бүртээ түрүүлж, айрагддаг байсан. Хул морины дараа бас нэг халтар морь их хурдалсан. Мөн л нөгөө азарганы удмын адуу байсан байх. Түүний дараа нэг хээр морь 22 айрагдаж, түрүүлсэн. Хээрийн дараа нэг халзан соёолон их олон айрагдсан. Одоо нэг саарал азарга уралдаж байна. АХ-ын 94, 95, 96 жилийн ойгоор сумандаа айрагдаад, хөлөө гэмтээчихсэн юм.
-Сонирхолтой юм. Та тахийн удамтай адуунаасаа уяж байв уу?
-Уялгүй яахав. Ээжийнхээ заавраар хурдан хулаа уяад айрагдуулж байсан. Морь айрагдахаар хүн их урам ордог юм билээ. Дараа жил нь хул мориноосоо гадна халтар соёолон уясан. Тэр жил баруун гурван сумын морьд уралдсан өтгөн наадам болсон юм. Тэгэхэд ээж бид хоёрын уясан халтар соёолон түрүүлж байлаа.
-Таны уяж байсан хүлгүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь...?
-22 удаа түрүүлж, айрагдсан хээр морь маань орно. Хөгшрөөд уржнан өөд боллоо. Миний хээр морь баруун гурван сумандаа танигдсан хурдан хүлэг. Энэ нутгийн унаган адуу.Тэжээл овъёос өгч үзээгүй, баяр болохоос 15 хоногийн өмнө бэлчээрээс нь барьж аваад уядаг. Харахад бие жижигтэй ч шандастай адуу байсан.
-Томоохон наадмуудад оролцож байв уу?
-Саарал азаргатайгаа аймгийн наадамд нэг очоод долоод давхиулсан. Өөр томоохон наадамд оролцож байгаагүй ээ.
-Хамгийн сайхан нь сумын наадам гэж хэлдэг хүн олон байдаг юм. Хожмоо дурсах түүхтэй олон наадмуудын дурсамжийг хүүрнэх байх. Тэдгээрээс хамгийн баяр бахдалтайг нь хуваалцаач гэвэл...
-Сумын 90 жилийн ойн наадам. Говь-Алтай, Завханаас олон уяачид ирсэн тэр наадамд миний хүрэн соёолон түрүүлж их баярлуулсан даа. Үнэхээр гоё мэдрэмж төрдөг юм билээ. Мөн олон түрүүлсэн хээр морьтойгоо Үенчид очоод аман хүзүүнд оруулахдаа их баярлаж байлаа. Хүний газар нутгийн нэр гаргахын сайхныг уяач нар мэднэ дээ.
-Тэгэлгүй яахав. Таны үр хүүхдүүд ийм бахдалт наадмыг олонтаа үзэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Харин та бүхэнд баярлалаа. Энэ зах хязгаар нутагт ирж, бидний түүхийг хуваалцаж байгаад баяртай байна. Хүү маань удмаа залган морь уяж, аймгийн Алдарт уяач цол хүртээд байгаа.Таны хэлсэнчлэн бахтай сайхан наадаж яваа.
А.Тэлмэн
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.43
хамаагүй ор үндэсгүй худал мэдээлэл гаргамааргүй байна энэ хүний ярьсан шиг тахийн удамтай адуу энэ нутагт хэзээч байгаагүй
Reply27.123.213.66
Нэг голын нутгийн сайхан буураадаа урт насалж удаан жаргахыг хүсье.
Reply66.181.161.63
xairt aawdaa urt udaan eruul enh baij huuhed bidendee surgaali buynaa xairlahiig husej bn xairtaishuu
Reply