Уралдаанч О.Өсөхбаяр: Улсын наадмаас анхны айргаа авлаа

Сэтгүүлч
1-р сарын 02 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул Ц.Гончигсүрэнгийн хээр даагыг 388 дугаартай, 10 настай уралдаанч О.Өсөхбаяр унаж хурдлуулсан юм. 

-Баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. 
-Хэд дэх жилдээ морь унаж байгаа юм бэ?

-Гурав дахь жилдээ морь унаж байна. Тэгээд нэг удаа Эрдэнэтэд дөрөвлөж, Жаргалантад бас нэг тавласан. Түүний дараа энэ амжилт маань бичигдэнэ. Улсын наадмаас анхны айргаа авлаа. 
-Өчигдөр морь унаа юу?
-Өчигдөр морь унасан ч сайн юм болоогүй ээ. Нэг нь 50-иар орж, нөгөө дөх нь хасагдсан. 
-Энэ жилийн наадам ямар санагдаж байна. 
-Үзэгчгүй болохоор жоохон онцгүй л юм. Гэхдээ бас нам гүм болохоор гоё ч юм шиг. Намайг уяач ах дуудаж байна. 
-За, тэгвэл маргаашийн уралдаанд нь амжилт хүсье. 

П.Ундраа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.