Аймгийн Алдарт уяач Д.Ганзориг: “Аавын минь адуу” гэж хэлэхийг сонсох хамгийн сайхан байсан

-Унаган адуугаа түрүүлгэж, айрагдуулах нь уяачийн хамгийн том бахархал байдаг. АХ-ын 99 жилийн ойн баяр наадам танай гэр бүлийн хувьд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байх.
- Их сайхан наадлаа. Унаган адуугаараа нэг түрүү, гурван айраг хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд 2003 оноос эхэлж морь уяад, 2007 онд Хандгай хэмээх хээр соёолонгоо улсын наадамд аман хүзүүдүүлж, төрийн наадмын анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс хойш хурдны чиглэлийн адуутай болъё хэмээн шийдэж, азарга, гүү цуглуулж эхэлсэн. Түүнээс хойш 10 гаруй жилийн дараагаас унаган адуунууд хурдалж эхэлдэг юм байна.
-Тодорхой хугацаанд хүлээх хэрэгтэй болдог байх нь.
-Тэгэлгүй яахав. Ер нь яарч болохгүй. 2006 онд анхныхаа араб азаргыг аваад үржил хийж эхэлсэн. Түүний дараа 2012 онд Монгол Улсын Алдарт уяач Баярмагнайн Тэрбиш гуайг дагаж, Орос яваад англи азаргаа авчирч байлаа. Сүүлд нь малын эмч Адьяагийн Наранбаатарыг дагаж Ирланд яваад алдарт Галилеон төл азаргыг авчирсан. Тэрхүү азарганы анхны төл даага энэ жил улсад айрагдлаа. Сайн адуу бий болгох нэг хэрэг. Сайн адууг сайн уях өөр хэрэг. Манай уяач Батмөнхийн Батхүү бид хоёр хамтраад 10 гаруй жил болж байна. Манай адууны арга барилыг сайн мэдэрдэг хүн.
-Сүүлийн жилүүдэд айраг, түрүү бөөндөөд л байгаа. Төрийн зарлигт наадмаас хичнээн хишиг хүртээд байна вэ?
-Манай хоёр хүү, бид гурвын нийлсэн улс, бүсийн уралдааны 23 айраг, түрүүгийн амжилт бий. Энэ жил халтар морь айрагдаад улсын Алдарт уяач цолны болзол чанарын хувьд хангагдаж байгаа юм.
-Арав гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач.
-Ноднин шүдлэн үрээ улсад түрүүлэхэд онцгой их баярласан. Ганбаяр маань цэнхэр хашааны тэнд ирчихээд “Аав та ор” гэхэд нь “Үгүй, би орохгүй. Чи өөрөө ор” гэсэн юм. Тэгээд миний хүү хөлсний хашаанд ороод хөөрхөн ярилцлага өгөөд, “Аавын минь адуу” гэж хэлэхийг сонсох хамгийн сайхан байсан даа. Мөн 2019 оны наадмуудаас манайх унаган адуугаараа нэг түрүү, таван айраг авахад их баярласан. Ер нь унаган адуунуудаа айрагдуулж, түрүүлгэх бүртээ аз жаргалыг мэдэрдэг.
-100 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисст уламжлах хүсэлт байна уу? Дайж болно шүү.
-Баярлалаа. Соёолон насны морьдын амжилтыг дээд насанд оруулан тооцож өгөөч гэдэг хүсэлт даймаар байна. Мөн эрлийз, монголоор нь ялгахдаа шууд өндрөөр нь хэмжээд сэрвээ давсныг эрлийз ангилалд нь уралдуулдаг болмоор байгаа юм. Гурав дахь нь хаврын уралдааныг зохион байгуулдаг болох. Ийм гурван санал хүргүүлмээр байна.
-Баярлалаа. Уламжлах болно оо.
Б.Хастөр
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 20:30 минут Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
1-р сарын 25 -нд Гоё хээр
-
1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
2021 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
2021 оны 1-р сарын 20 -нд Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
2021 оны 1-р сарын 20 -нд Г.Тэмүүлэнгийн зээрд
-
2021 оны 1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
2021 оны 1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
66.181.161.15
Saihan yriltslag boljee.
Reply192.82.70.235
Mongol aduugaar l naadaj vzeerei dee
Reply