Хийморилог залуугаар үсээ засуулна аа...

Сэтгүүлч
1-р сарын 25 -нд

Морьтны өв соёлыг тээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд биечлэн үлгэрлэж буй уяачид, хурдан морины зүтгэлтнүүд нийгмийн олон давхаргад хуваагдаж буй тухай адуу судлаач, доктор А.Баярмагнай ярьдаг. Өөрөөр хэлбэл, морь уях нь зөвхөн хөдөөгийн малчдын хэрэг гэх ойлголт ХХ зуунтай хамт үлдсэн бөгөөд өдгөө монгол эр хүн бүрийн үйл болоод байна. 

Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж үнэлэгдэхийн зэрэгцээ морьтны соёлд суралцаж буй залуусын төлөөлөл болсон нэгэн эрхмийг уншигч танд танилцуулъя. 


Энэ хүн бол Монгол Улсын мастер үсчин, залуу уяач Пүрэв-Очирын Пүрэвжамц юм. Сүүлийн жилүүдэд одтой сайхан наадаж буй нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн туслахаар ажиллаж байсан тэрээр 2015 оноос өөрийн нэртэй хүлгүүдээ хурдлуулах болсон бөгөөд одоогоор:
Буурал морь:
2015 онд Архангай аймгийн Ихтамир сумын баяр наадамд аман хүзүү 
2016 онд Архангай аймгийн Ихтамир сумын баяр наадамд түрүү 
2017 онд Архангай аймгийн Ихтамир сумын баяр наадамд түрүү 
2018 онд Архангай аймгийн Ихтамир сумын баяр наадамд түрүү 


Шарга даага:
2019 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын баяр наадамд айргийн дөрөв 
Зээрд азарга 
2020 онд Архангай аймгийн баяр наадмын эрлийз дээд ангилалд түрүү,
Сартай хүрэн морь
2020 онд Архангай аймгийн баяр наадмын эрлийз дээд ангилалд аман хүзүү


Зээрд азарга
2020 онд Архангай аймгийн баяр наадмын эрлийз дээд ангилалд айргийн дөрөвт тус тус давхиулжээ. 
П.Пүрэвжамц уясан морьдоо сайн давхиулахаас гадна ажил мэргэжилдээ нэр хүндтэй нэгэн бөгөөд уяачид, бөхчүүд “Хийморилог залуугаар үсээ засуулна аа” хэмээн дугаарлаж байгаад үйлчлүүлдэг гэнэ лээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна