Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын улаан буурал гэхээр Бугатынхан андахгүй

Булган аймгийн Бугат сумын буурал уяачийн хуучийг уншигч танд хүргэе. Түүнийг З.Энхбат гэдэг. Буянт дээдсийнхээ үйл хэргийг үргэлжүүлэн унаган адуугаар одтой наадсан тэрээр бидэнтэй ийн хөөрөлдлөө.
-1998 онд Бугат сумын шилдэг уяачар шалгарч байж. Одтой сайхан наадсан тэр жилийн дурсамжаас ярилцлагаа эхэлье.
-Их насны морь түрүүлгэж, айрагдуулаад , нэг үрээ, нэг даага айрагдуулсан. Тийнхүү нэг түрүү, гурван айраг хүртсэн амжилтаараа тухайн жилийн сумын Шилдэг уяачаар шалгарч байлаа. Нэг үе ах нь сайхан л нааддаг байлаа. Бардамнаж байгаа юм биш шүү. Адуундаа эрдэж уядаг нэг тийм үе уяач хүн бий шүү дээ. Тэр үед одоотой адил тэжээл бордоо, эм тариа хэрэглэдэггүй. Байгалийн шим, уяачийн эрдмээр морио уяж давхиулдаг байдаа. Одоо бол бүр зүйл өөр болсон. Орчин үеийн уяанд зохицно гэдэг бэрх юм. Би овъёос, хивэг л өгдөг. Тэр нь таарвал тавд, таарахгүй бол хойгуур давхина. Гэсэн ч бидний хувьд морь уяж, монгол наадамд оролцох нь чухал учраас "сайхан наадлаа" гээд л буцах юм даа.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, уяачийн жаргал зовлонг эдлэх болсон юм бэ?
-1976 оноос буюу 16-тайгаасаа эхлээд морь уясан хүн. 40 жил морины сүүл шуужээ. Манай энд сайн уяачид олон. Тэдний нэг нь миний өвөг эцэг “ханхар” Зундуй гэж хүн байлаа.
-Энэ талаар асуух бодолтой байлаа. Манай уншигчдад өвөөгийнхөө талаар ярьж өгөөч.
-Хужирын голын хүн. Би тэр өвгөний зээ хүү нь. Миний ээж тэр өвгөний 10 хүүхдийн ууган нь. Одоо 80-тай чавганц байна. Би өвөө, эмээгийн хүүхэд. Миний өвөө аав энд тэнд явж, панз наймаа их хийнэ. Дэмий их тэнэнэ. Дэмий ч юу байхав дээ. Ашиг хонжоо л хайж явсан байлгүй. Гэхдээ манайх тарчиг тааруухан айл байгаагүй. Ташуурын таван морьтой, тарагны таван гунжтай бололцооны л айл байлаа.
-Нэгдэлд алба хашиж байгаагүй юмуу?
-Нэгдлийн хонь, үхэр, адуу малладаг байсан. Улаан адуунуудаасаа өмнө мундаг хүрэн морьтой байлаа. Тэр хүрэн морь сумын наадамд олон түрүүлсээн. Өвгөнийг 53 настай өөд болоход ясыг барьсан хүнд хүрэн морийг нь өгч байсан юм. Хүрэн морины удам гэвэл өвөөгийн төрсөн ах Гэлэг гэж хүний хүрэн азарганы төл. Тэр хүрэн азарганы удам энэ хавиар их хурдалсан.
Миний өвөө сайхан дуулдаг, сайн морь таньж авдаг, сүйхээтэй ханхайсан сайхан эр байсан даа. Хүүхэд насны дурсамжинд өвөө маанв хөтөлгөө морьтой ирж яваагаар үлдэж. Тэгж гараад заримдаа морь ч үгүй ирнэ. Заримдаа хөтөлгөө морь нь хэд хэд болчихсон ирнэ.
-Улаан адуунуудынх нь удмын талаар мэдэх шүү?
-Нас барахынхаа өмнөхөн хэсэг сураггүй байгаад ирэхдээ улаан байдас хөтөлж ирсэн юм. Би тэр үед зургаахан настай хүүхэд. Манайх Баянбулагийн Хуурай гэдэг газар нутаглаж байлаа. Өвөө намайг “Задгай шар” гэж дуудна л даа. Тэгээд “Задгай шардаа хурд гаргах адуу авчирлаа. Миний хүүгийн улаан байдаснаас эр унага гарвал хулан тахийн шандастай, охин унага гарвал хун, галуун жигүүртэй юм төрнө” гэж билээ. Үнэхээр ч тэр гүүнээс унасан эр болгон давхиж, охин нь хурд төрүүлж, Булган аймгийн Бугат суманд миний эмэг ижийгийн нэрээр нэрлэгдсэн бэсрэг угшил шахуу бий болсон юм. Та хэд уяачидтай уулзахаар ярих байх. “Сөөвөг чавганцын улаан буурал” гэж... Үүнээс улбаалаад би өвөөгөө" адуу таньдаг хурдны мэлмийтэй хүн байж" гэж боддог юм.
-Сав сайт улаан гүүний удмыг олж мэдсэн үү?
-Булган аймагт Бүрдний гол гэж бий. Тэнд битүү Гончиг гэж хөгшнийх нутагладаг байлаа. Тэднийх бор, хүрэн хоёрхон гүү уяад айргаа уучихдаг байсан юм. Манай өвөө тэднийхээс авсан юм гэнэ лээ. Харин тэр өвгөн хаанахын хүн байсныг бид мэддэггүй. Эмээ ээж маань “Битүү Гончигийн адуунаас авчирсан” гэж хэлдэг байсан.
-Ямар азарганд хураалгаад тийнхүү хурд гарсан юм бэ?
-Архангайн Өлзийтөөс хүрэн үрээ авч азарга тавин Өөлд хүрэн гэж нэрлэсэн юм. Тэр хүрэн азарганы төл болгон хурдалсан даа. Хүрэн зүстэй төрсөн ч, хээр зүстэй төрсөн ч яваандаа бор болчихдог байж билээ. Энэ адууны удам Лувсан-Очирын Пэрлэйдаш, Түндэв, манай ах Отгондаваа, Улаантолгой руу Лхажав гэх мэт айлуудад бий. Би анх 16 настай хүүхэд улаан гүүний гурав дахь үеийн төл даага, хязаалан, соёолон уяж, хязаалан, соёолонгоо түрүүлгэж, даагаа аман хүзүүнд хурдлуулж байсан. Түүнээс хойш эмээ ээжийгээ өнгөртөл буюу 31 хүртлээ улаан адуунуудаар сайн наадсаан.
Би хожуу буюу 31 хүрч өрх тусгаарласан хүн. Намайг хань бүлтэй болсноос хойш 20-иодхон хоногийн дараа эмээ маань 83 насандаа бурханд одож, түүнээс хойш манай улаан морьд нэг хэсэг давхих дургүй болсон. Тэгсэн Хангал сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Батчулуун унаган хээр морио надад өгөөд түүнийг нь би энэ сумын наадамд завсаргүй тав түрүүлгэж, ойр богино наадамд завсартай олон түрүүлгэсэн.
-Их асрын өмнө зэрэг цоллуулж, энтэй сайхан наадаж байсан нутгийн уячдаа нэрлээч.
-Булган аймгийн Бугат суманд “Гаагаа” Шаравжамцын Хишигсүрэн гэж байлаа. Уясан болгон нь түрүүлчих гээд болдоггүй. Унасан болгон нь уралдчих гээд болдоггүй. Тийм аюултай уяач байлаа. Мундаг уяна аа. Гэм нь жаахан балгана. Сэтгэлийн хөдөлгөөнтэй, надтай адил онгироодуу. 100 грамм татаад сэтгэл нь хөдөлчихөөрөө:
...Тааж мэддэг таван хуруу
Тамшаалж иддэг тарлан бух биш
Алгаа харж
Арваар тааж явсан, ах нь... гээд уйлагнах маягтай.
Бас “жаал” Ням гуай гэж байлаа. Олон жил морийг мундаг уясан. Хурдан хүрэн морьтой. Сумын хэдэн жилийн ой болсон юм бэ дээ, таван сумын бүс болоход 100 гаруй морь давхиж. Ням гуай жаахан юм уусан юм байлгүй. Хүрэн морийг хүү нь уяад хонож. Тэгээд 118 морь давхихад Ням гуайн хүрэн морь аман хүзүүдэж, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Балчин гэдэг хүний хагас эрлийз өсгий цагаан хээр морь түрүүлдэг юм байна. Манай Бугатад анх удаа цус орсон морь ирж түрүүлж байгаа нь тэр шүү дээ. Ням гуай “Миний хүүгийн уяж хонодог ёстой зөвдөж. Балчингийн хээр морь ирээгүй бол Бугатад миний хүрэн морь хаалтгүй шүү. Үгүй мөн тааруулжээ” гэж байсан. Юм мэддэг хүн мундаг шүү. Цаагуураа “Уяж хоноорой” гэж хэлсэн ч юм билүү, яаж мэдэх вэ. Уяад хоносон байсан гэж ярьдаг юм. Тэгээд маргааш нь уралдуулахад хүрэн морь аман хүзүүдэж, үүдэн хоймрын зөрүүтэй хоёулаа хүрч ирсэн. Балчин гэдэг нь манай Хутаг талын хүн л дээ.
За тэгээд Өндөр Лхагваа, Угалз Пүрэвдагва, Ядамжамцын Мишигээ гээд уясан болгон нь айраг, түрүүгээс мултардаггүй буурал уяачид олоон олон.
-Тулхтай буурал уяачдаас сурч мэдсэн нь цөөнгүй биз. Нэг сайхан дурсамж хуучлаач.
-Би залуухан, 20 хэдтэй хүү улаан гүүний удмын шаазан сартай хавчиг хүрэн морио уяж байлаа. Бага насанд нь уяагүй хавчиг морь маань уяа нь ороод янзын байнаа. Гүенгийн хөндийн хойд талд морьд үсэргэх болоод хүрэн морио хөтлөөд очлоо. Тэр үед одоотой адил олон морь уралдах биш.18 морь мордож байна. Эрдэнэтэд аман хүзүүдсэн Далх өвгөний бор, сумын наадамд 2-3, аймагт нэг айрагдсан Угалзын хүрэн, аймагт, бас Эрдэнэтэд айрагдсан Ядамжамцын хээр халзан гээд сайн морьдууд мордож байна. Би нэг муу эмнэг байдсан гүү сургаад уначихсан. Морьдоо татна гэсэн Рашаантын хөлд тосоод зогсож байтал морьд ч гараад ирлээ. Миний хүрэн морь 20-иод метрийн зайтай зайлчихсан түрүүлж явна. Ар дээр нь Угалзын хүрэн, Мишигийн халзан зэрэгцчихсэн.
Угалз гэдэг нь миний ижийтэй ханилсан хүн л дээ. Тэгсэн нөгөө хөгшчүүл чинь “Миний хүү дээд Гүенгийн өвөлжөө хүргэчих үү” гэдэг юм байна. Насаар хамгийн бага нь би юугаа мэдэхэв. “Та хоёр л мэд. Би хэлгий байдсан гүү унаж яваа. Цааш нь алдчихгүй бол яахав дээ” гэлээ. За тэгээд л цээжний гурван морь сураггүй яваад өглөө. Далх өвгөн ч яахав , бор морио дөрвөөр ирэхэд нь татаад авчихлаа. Би нөгөө байдсан гүүтэйгээ мориныхоо хойноос давхисан гүйцэлгүй алдчихалгүй яахав. Тэгээд мориноосоо буугаад тамхи ороогоод сууж байтал нөгөө хоёр өвгөн хүрээд ирдэг юм. Гүйцсэнгүй гээд үнэнээ л хэллээ. Удаа ч үгүй морьд хүрээд ирлээ. Хоёр өвгөн хүүхдүүдээсээ “Аль нь очив” гэж асуутал "хүрэн морийг барсангүй ээ" л гэж байна.
Залуу байхад амны түргэнийг яахав. “Миний хүрэн морь Булган аймагт ч, Бугат суманд ч адуу хүргэхгүй ” гээд хэлчихлээ. Тэгсэн уралдааны өдөр миний хүрэн морь барианы зурхайд орохоос км дутуу байхад сууж шогшсоор тав хийж, Угалзын хүрэн түрүүлж, Мишигийн халзан аман хүзүүдсэн юм. Хүн бас аягүй шүү. Нэг нь миний хойд аав болох хүн. Нөгөө нь нутгийн ах. Ингэж нутгийн хашир уяачдад чадуулж амны алдаа хийхгүй байхыг ойлгосон доо./инээв/

-Хатуу сургамж байна шүү. Өдгөө үр хүүхдүүд тань залгамжлан морь уяж байна уу?
-Уях сонирхолтой. Ганц хүү маань намайг залгамжилж уях байх.
-Бидний урилгыг хүлээн авч амттай сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
-Миний дүү ч эрүүл энх, сайн сайхан амьдарч, улс нийгэмдээ үр бүтээлтэй ажиллаж яваарай.
-Баярлалаа.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол бага насны ангилалд Г.Батсугар…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсийн эрлийз дээд насны ангилалд Д.Ганзори…
-
7-р сарын 31 -нд Төвийн бүсэд Д.Жамъянгийн хүрэн халзан соёолон түр…
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд А.Билигүдэйн хар даага түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлд О.Баатарын хээр соёолон түрүүллээ
-
7-р сарын 31 -нд Хөвсгөлийн сонгомол дээд ангилалд Ц.Чимэдбавуугийн…
-
7-р сарын 30 -нд Ховдод Г.Сүхбаатарын бор хязаалан түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Ховдод Б.Баатарбилэгийн халтар морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт И.Золбоогийн хүрэн халзан шүдлэн түрүү…
-
7-р сарын 30 -нд Баянхонгорт Г.Болдбаатарын хар морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Ш.Дашдоржийн хонгор морь түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Төвийн бүсэд Ө.Ганбатын Гоё хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 30 -нд Хөвсгөлд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү…
-
7-р сарын 30 -нд Дундговьд С.Мөнхбатын хул соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Б.Төмөрбаатарын хамар цагаан хүрэн даага тү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Ж.Батсуурийн хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Д.Очирсүрэнгийн бор халзан хязаалан т…
-
7-р сарын 29 -нд Ховдын сонгомол дээд насанд Т.Ганчөдөрийн цоохор т…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлийн сонгомол дунд насанд Ц.Амарсанаагийн хү…
-
7-р сарын 29 -нд Төвийн бүсэд Манлай уяач Д.Лхагвасүрэнгийн хээр мо…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Г.Амарсанаагийн зээрд соёолон түрүүллэ…
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд Х.Улам-Өрнөхийн халтар шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Дундговьд Г.Батболдын Сүлд хул азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Ховдод Ж.Ууганбаярын зээрд халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Говийн бүсийн сонгомол ангилалд түрүүлж, айрагдсан…
-
7-р сарын 29 -нд Сүхбаатарт Ж.Мөнхсүрэнгийн Зэв хонгор азарга түрүү…
-
7-р сарын 29 -нд Баянхонгорт Ч.Махбалын хар азарга түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Хөвсгөлд А.Өлзийбаатарын бор халзан хязаалан түрүү…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол бага насанд Д.Аваадоржийн хон…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насанд С.Дэмчигийн хүрэн…
-
7-р сарын 27 -нд Д.Цэрэнжигмэдийн унаган адуу улс, бүсийн уралдаана…
-
7-р сарын 27 -нд Мөнгөн гүүний эзэдтэй танилцана уу?
-
7-р сарын 27 -нд Алтан азарганы эзэд тодорлоо
-
7-р сарын 27 -нд "Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан их насн…
-
7-р сарын 26 -нд “Их хурд-9” уралдаанд эхний 10-т хурдалсан азарган…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд М.Алтан-Очирын хүрэн соёолон түрүүллэ…
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Ж.Түмэн-Өлзийн хүрэн морь түрүүлжээ
-
7-р сарын 26 -нд Өвөрхангайд Д.Давааноровын бор хязаалан түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №84: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ С.ТУЯА
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайд Б.Баярдоржийн хээр азарга түрүүлжээ
-
7-р сарын 25 -нд Өвөрхангайн бүсийн сонгомол ангилалд айрагдсан хүл…
-
7-р сарын 25 -нд "Титэм" халзан азарганы амжилтыг хэвээр үлдээжээ
-
7-р сарын 23 -нд "Их хурд-9" уралдаанд Богд хээр азаргыг түрүүлсэнд…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай"-д Б.Бямбадоржийн Туулай хээр түрүү…
-
7-р сарын 20 -нд "Монгол магнай" уралдаанд Ж.Золбоогийн бор азарга …
-
7-р сарын 19 -нд Их ойгоор зодог тайлсан хүлгүүд
-
7-р сарын 19 -нд Бүсийн уралдаануудад түрүүлсэн морьдыг юугаар мяла…
-
7-р сарын 19 -нд Б.Ганпүрэвийн нууц авъяас
-
7-р сарын 18 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ №83: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ГАНХ…
202.126.88.60
Mundag shvv mni aaw
Reply