Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди


Миний өвөг эцэг Лувсангэлэгийн Зоригт нь 1903 оны туулай жил эх Цэрэнмядагийнхаа ууган хүү нь бөгөөд бага насандаа Цагаан толгойн хийдэд шавилан сууж тангад номыг гаргууд сайн сурч, говийн догшин хутагт Данзанравжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжигт тоглож явсан гэдэг. Хэдий тийм ч цагийн аясаар хар болж, мал маллан ардын аж ахуйтан, нэгдлийн гишүүн болжээ.
Харин морь уясан тухайд эхийнх нь дүү “өндөр” Гэндэнтэй нягт холбоотой. Нагац ах Гэндэн нь түүнд морь уяхыг зааж, 1945 онд Сүмийн гүнд таван сумын наадам болоход өвөөгийн уясан хүрэн морь айрагдаж ихээхэн урам өгсөн гэдэг юм.
Нутгийнхан өвөөг маань “Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди” гэх нь цөөнгүй бөгөөд Рэнжимээгийн Данахүү, Чимэд, Мядагийн Дарьсүрэн, зээ охин Зулзага нараар хурдан морьдоо унуулдаг байжээ. Өвөө морь сайн уяхын зэрэгцээ танихдаа гойд сайн байсан тухай хууччуул одоо ч ярьдаг. Мөн уртын дууг сайхан дуулдаг. Олон ч дуу мэддэг. Бие жижигтэй ч сайн барилддаг. Чухамдаа чамгүй хөдөлгөөнтэй авьяаслаг эр байсан гэнэ лээ. Уясан морь нь түрүүлээд ирэхэд өөрөө барилдаад зогсож байсан удаа цөөнгүй бөгөөд амжилтаас нь өөрийн мэдэхээр сийрүүлбэл:
1946 онд улаан хээр даага, хээр шүдлэн уяж даагаа 10-т, шүдлэн үрээгээ айргийн дөрөвт давхиулсан.
1948 онд хоёр их насны морь уяж, харыг нь Рэнжимээгийн Данахүү унан түрүүлсэн бол саарлыг нь зээ охин Зулзага унаж аман хүзүүджээ. Харин 1952 онд хязаалан зээрд үрээ нь түрүүлэн “Зандан гуурст” цол авч байв. 1953 онд их насны хар морийг нь Дарьсүрэн унаж аман хүзүүнд хурдлуулсан байдаг.
Нэг насанд гол төлөв хоёр морь уях бөгөөд 1948 онд хоёр морь нь зэрэгцэж яваад хар морь нь түрүүлж барианд ороход зээ охин Зулзага нь гомдоллон уйлж, “Би түрүүлж байсан юм. Гэтэл энэ муу Данахүү түрүүлчихлээ” гэж. Тэгэхэд өвөө “Хоёулаа миний морьд шүү дээ. Аль нь түрүүлэх нь ямар хамаа байхав, миний хүү” гээд инээж байсан гэдэг. Уяж хурдлуулж байсан морьдоос сүүлд 1961 онд зээрд морь нь өтөлж зөнөөд ясаа тавьсаныг Гавилууд багийн нутаг Цалгайн бууцны зүүн өндөр харын оройд толгойг нь залсан гэх ба хурдан хар морины толгой ч бас тэнд тахигдаж байгаа гэнэм.
Дашрамд дурдахад, манай өвөөгийн уяж хурдуулж байсан хурдан морьд нь дан унаган адуунууд байснаараа онцлог юм.
Ач хүү Т.Түвшинболд /Өмнөговь аймгийн Ханбогд сумын тусгай дугаараас/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 20:30 минут Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
1-р сарын 25 -нд Гоё хээр
-
1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
2021 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
2021 оны 1-р сарын 20 -нд Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
2021 оны 1-р сарын 20 -нд Г.Тэмүүлэнгийн зээрд
-
2021 оны 1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
2021 оны 1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
Сэтгэгдэл бичигдээгүй байна