Мана-4, Норов-7, Сороол-4, Сороол-7 зэрэг эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно
Сэтгүүлч
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд хүйтнээс шалтгаалах өвчлөл үүсэх магадлал өндөр. Ялангуяа өвлийн улиралд уушги, бөөр-ний өвчлөл давамгайлан илэрдэг.
Энэ нь уушги бөөр нь хүйтний буюу бадганы орон болохтой холбоотой ба гадна орчны хүйтэн уур амьсгалын нөлөөллөөр тэдгээр эрхтэнд орших хүйтэн гэм болох бадган хий босч хямран өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ.
Өвлийн улиралд хүйтнээс гадна утаа ихссэнтэй холбоотой уушгины өвчлөл тэр дундаа астма, бронхит, хий болон цэртэй ханиалгууд, хүндэрсэн хэлбэрийн ханиад уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдлууд ихэсдэг, тэдгээр нь хүндэрч уушгины хатгалгаа болох тохиолдол цөөнгүй байна. Тиймээс ард иргэд эдгээр ханиалгуудыг цаг тухайд нь эмчилж байх нь зүйтэй.
Уламжлалт анагаах ухаанд уушгины өвчнийг үндсэн 8 ангиллаар авч үздэгээс өвлийн улиралд ханиад /дагшуур ханиад, огшрон ханиах, халдварт/ цайвар хаван, уушгины хатгалгаа зэрэг өвчлөлийн тохиолдол илүүтэй.
Эдгээр өвчлөлүүд өөр хоорондоо ялгаатай шинжээр илрэх бөгөөд түүүнтэй уялдаж эмчилгээний хувьд ч тусгайлсан эмчилгээ хийх шаардлага бий болно.

Уушгины дагшуур ханиадны хувьд хийн гэмээр голчлон үүсгэгдэх бөгөөд үргэлжид дагшуулж ханиана, цэр нь ховхрохдоо бэрх, хөөстэй цэр хурж үдэш, үүрийн цагт олон ханиалгана. Уушгины цайвар хаван нь олон ханиалгахаас гадна нүдний зовхи хөлийн шагай сэлхэрч бага зэрэг хавагнах шинж хавсарна. Огшрон ханиах нь бадган хүйтний гэмээс давамгайлж үүсэх бөгөөд хөх унжралдсан цэртэй олон дахин ханиалгадаг.
Дээш амьсгал авахаар өргөгдөх, цээжин бие хүндэрч, дүүрч, цэр гарсаны дараа бага зэрэг тайван болно.
Эдгээр өвчнийг эдгээх аргууд олон хэдий ч та урьдчилан сэргийлсэнээр цаг хугацаа, санхүү, эрүүл мэндээ хадгалж чадна.
Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал.
Тухайлбал, өдөр бүр гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийн, утааны улирал эхэлсэн хотын нөхцөлд агаар цэвэршүүлж, цэвэр агаарт гаран хүүхдүүдээ агаартай орчинд өсгөх, гарахдаа амны хаалт, ороолт зэргийг хэрэглэж, хүйтэн агаар залгихгүй байх, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц зэргийг өдөр тутамдаа, ялангуяа өвлийн улиралд хэрэглэж занших хэрэгтэй.
Мөн улиралдаа зохицуулан хувцаслах нь дээрх өвчлөлүүдээс гадна бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болж чадах юм.
Хэрэв та нэгэнт өвдсөн бол уламжлалт эм тан, эмчилгээг сонгох нь үр дүнтэй. Хоол ундандаа адуу, хонины махтай сармистай шөл, бага зэрэг халуун ногоотой шөл, хөлөргөх эмчилгээ, хийцтэй цай, халуун аарц, жимсний шүүс, хөлөргөх төдий идэвхтэй хөдөлгөөн хийх зэргээр биеийн хөлсөөр өвчний уурыг гадагшлуулсанаар дээрх өвчинд тустай.
Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлэг нь ханиадны явц, хэлбэрээс хамаараад төөнүүр, бумба, татлага, утлага, хоолой зайлах, хануур зэрэг эмчилгээнүүдийг хийдэг. Тухайлбал, цэртэй ханиалгаж байвал зөгийн балтай татлага, ханиалгах нь их бол тан эмтэй утлага хийх зэргээр тухайн хүний өвчний байдлаас хамаарч эмчилгээг явуулна.

Ялангуяа байн байн хоолой өвддөг, хоолойны ангина, үрэвслийн шалтгаантай амьсгалын замын өвчлөлүүдийн үед эмийн эмчилгээ хийсний дараа хануур заслыг хийснээр өвчнийг дахиулахгүйгээр үндсээр нь эмчлэх боломжтой.
Эдгээр эмчилгээг мөн мэргэжлийн эмчийн хяналтан дор хийлгэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Эмийн эмчилгээнд Мана 4, Норов 7, Сороол 4, Сороол 7 зэрэг эмийг уулгана. Мөн дээрх тангуудыг урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болно. Гүнбрүм 11 эмээр өглөө оройдоо хоолойн утлага хийх нь сайн.
Эдгээртэй хавсруулан хийн бэлчирүүдээс гадна 4,5-р үесийг сайтар төөнөх нь зүйтэй. Хэрэв эдгэхгүй хүндэрч уушгины хатгалгаа болсон тохиолдолд үрэвслийн эм, уушгины бусад эмийг хавсарган өгдөг бөгөөд Уламжлалтын мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ны тэнхимийн багш, их эмч Д.Отгонбаатар
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин №11 (40)
4 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оны 7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
2026 оны 7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
2026 оны 7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

64.119.18.116
Сороолыг уух заавар өгөөч
Reply66.181.161.44
Ө.Мэнд мана-4, норов-7 танг авах гэсийн бөөнөөр олгох хаягаа өгнө үү
Reply66.181.161.96
Хаана зардаг вэ
Reply192.82.82.39
Хөхүүл эх ууж болох уу